Меню

Наньшан Соёлын төв парк


 

Наньшан Соёлын төв парк

 

 

Наньшаны соёлын аялалын төв нь Хайнаны мужын Саняа хотоос 40 км зайтай байрладаг, Хятад улсын хамгийн урд цэгт байрлах ууланд байх ба 97% нь ойгоор бүрхэгдсэн, халуун бүсийн уур амьсгалтай, агаарын чанар болон далайн усны чанараар Хятад улсад нэг номерт жагсдаг, Хятад улсын Буддын шашны уламжлалт соёлыг харуулсан том парк юм.

Тус парк нь Хятадын хамгийн алдартай 5А зэрэглэлтэй аялал жуулчлалын газар бөгөөд, мөн Хятадын “Соёлч Боловсон Жуулчлалын Газар”-ын үлгэр жишээ газар, Хятадын Буддын шашны алдарт газар, Хятадын хөгжүүлэх аялал жуулчлалын төслийн номер 1 газар, Хайнан мужын Эко жуулчлалын бүсийн үлгэр жишээ зэрэг цол өргөмжлөлүүдтэй.

Парк нь дотороо Наньшан сүм, Далай дээрхи Будда, Bu Er Fa хаалга, Будда Соёлын төв, 33 Будда-н сүм зэрэг маш олон үзвэрүүдтэй. Үүнээс 108м өндөр Далай дээрхи Будда бол хамгийн гол үзвэрийн нэг, дэлхийн хамгийн анхны алт сувдаар чимэглэсэн Будда-н хөшөө бөгөөд Хайнан арлын эрдэнэс юм.

Наньшан түүхээсээ их буянтай газар гэгддэг байсан байна. Бурханы ном шастирт дурдсанаар зовлон зүдүүрээс салгагч Будда бурхан 12 том хүсэлтэй байсаны дотороос 2 дахь хүсэл нь Хайнан аралд урт хугацаагаар байх хүсэл байжээ. Тан улсын үеийн нэгэн буддын алдарт шавь Бурханы шашныг түгээхээр Японыг 5 удаа зориод далай гэтэлж чадаагүй 5 дахь удаагаа Хайнан аралд салхинд туугдан ирсэн байна. Тэгээд энд жил гаран хугацаанд байхдаа Буддын сүм байгуулан, бурханы шашныг түгээж, хамгийн сүүлд 6 дахь удаагийн оролдлогоороо далайг гаталж Японд хүрсэн байна. Үүнтэй зэрэгцэн Японы анхны лам Хятадад ирсэнээр хоёр улс хоорондоо шашны харилцан түгээх үйл явц эхэлсэн байна.

Наньшан сүм бол БНХАУ байгуулагдсаны дараа хамгийн түрүүнд засгийн газраас зөвшөөрөгдөж баригдсан хамгийн залуу сүм хийд.

 

Өмнөд далайн Гуан Инь Бурхан

 

 

Наньшан уулын алтан эрдэнэст Гуан Инь нь алтан бие, бурханы гэрэл, мянган навчит эрдэнийн лянхуа болон бор зандан модоор урласан сэнтий зэрэг 4 хэсгээс бүрдэнэ. Өндөр нь 3.8м, 100кг алт, 120клар өмнөд африкийн алмаз, олон тооны улаан цэнхэр эрдэнэсийн чулуунууд, ногоон emerald чулуу, сувд, шүр, оюу зэрэг 100 гаран кг эрдэнэсийн чулуунуудаар хийгдсэн. Буддагийн биеийг 200 хэсэг 1.2мм-н алтан ялтасаар бүрж гагнаж хийсэн. Олон төрлийн гар урлалын аргуудыг хэрэглэсэн тул алтан бурханаас өөр өөр төрлийн өнгө будаг болон мэдрэмж мэдрэгддэг байна.

 

Далай дээрхи Гуан Инь Будда

 

 

1993 онд БНХАУ-н засгийн газрын шашны үйл хэрэг хариуцсан хороо, Хайнан мужын Ардын засгийн газраас албан ёсоор Наншань уулын Сүмийг барихыг зөвшөөрч, сүмийн урд талд далайн дотор 108 м өндөр Буддагийн хүндэтгэлийн хөшөөг барих зөвшөөрлийг гаргажээ. 1999 оны билгийн тооллын 9 сарын 19-ний өдөр Наншаньд барилгын ажил эхлэх нээлт болсон бөгөөд 2005 оны 04-р сарын 15-нд барилгын ажил дуусч, 2005 оны 4-р сарын 24-ны өдөр нүсэр их “Амьлуулах” арга хэмжээг зохион байгуулсан байна.

Тус барилгын ажил нь агуулгын хувьд онцгой, агуу үйлс байсан бөгөөд дэлхийн хамгийн хамгийн гэх тодотгол бүхий ажил байв. Хөшөө нь 1 хэлбэр бүхий 3 дүрстэй бөгөөд хөл доор нь 108ш эрдэнийн лянхуан суурьтай, тус суурийн доор 15000м2 бүхий дугуй ордтой. Тус ордоос 280м урт гүүрээр эх газарт буй 60000м2 бүхий Гуан Иний талбайтай холбогдоно. Талбайн 2 талаар шашны холбоо бүхий цэцэрлэгтэй, нийтдээ 300000м2 талбайг хамардаг “Гуан Иний Ариун Цэцэрлэг” гэх үзвэрийн бүс юм.

Тус Гуан Иний хөшөө нь өндөр техник технологийг ашигласан бөгөөд дуу, дүрс, гэрэл, электрон шөнийн гэрлэн чимэглэлтэй, энэ нь Гуан Инь Будда гэрэл сацруулан далай гатлан ирэв гэсэн утга бүхий байдаг байна.

 

Урт Настын Хөндий

 

 

Домогт өгүүлсэнээр Гуан Иний сууж явдаг аварга яст мэлхий нь Хайнанд ирэх үедээ энэ нутгийн уул ус нь өгөөжтэй сайхан, хүн амьтан нь бурханлиг гэгээлэг, мөн хүмүүс нь маш урт насалдаг болхыг анзаарч эндээ үлдэж хоцорч одоогийн Наншань уул болон хувирчээ. Онгоцон дээрээс тус Наншань уулыг харахад яг аварга яст мэлхий шиг хэлбэртэй байдаг. Наншань уулын оройгоос урсах булаг шанд нь уулын бэлийг усаар тэтгэж, энэ уснаас ундалсан хүмүүс бүгд урт насалдаг байна. Иймээс эдгээр булаг шандуудын нийлдэг хөндийг Chang Shou Gu буюу Урт Настын хөндий хэмээн нэрийдэж хөндийн аман дээр жуулчидад зориулсан урт насалж удаан жаргахыг билэгдсэн бэлэг дурсгалын зүйлс худалддаг байна. Хөндийн их хаалганы дотор талд том соёлын талбайтай.

 

BU ER FA MEN

 

 

Тус үг нь шашны ямарваа юманд 2 туйлруу туйлширч ялгаварлаж хандахгүй, бүх зүйлд эрх тэгш байх гэсэн утгийг илэрхийлдэг байна. Харин одоо цагт Цор ганц гэх утгаар ашиглагдах болсон байна. Тус том хаалга нь Тан улсын үеийн хэлбэрээр барьсан 6 давхар барилга, олон дүрс бүхий хөшөө, суварга, чулуун сийлбэр болон ойн цэцэрлэг бүхий цогц үзвэрийн хэсэг юм. Энд байгаа бүх зүйлс нь Бурханы шашны BU ER буюу ялгаварлахгүй гэсэн үзлийг шингээсэн байдаг.