Меню

Үндэсний хоол хүнс

Үндэсний хоол хүнс

 

Дэлхийн улс орон бүрт Хятад хоолны ресторанууд байдаг, гэвч амт чанарын хувьд жинхэнэ Хятадад байгаагаасаа ялгаатай байдаг. Энэ нь хятад хоолны орцонд ашигладаг амтлагчнаас шалтгаалдаг байна. Тухайн газарт олдож буй амтлагчнаасаа шалтгаалан яг Хятадад байгаатай адилхан амтыг гаргаж чадах эсэх нь гадаадад буй тогооч нарт хүндрэлтэй асуудлын нэг байдаг байна. Тэгвэл та Хятадад ирээд хятад хоолны ориг жинхэнэ амтыг мэдэрсэнээр таны аялалын бас нэгэн сайхан мэдрэмж, дурсгалт мөчүүд байх болно. Хятадын Кунзийн сургаалд хэлснээр “Хоол хүнс бол хүний хамгийн түрүүнд мэдрэх аз жаргал юм” гэж сургаалдаа айлдсан байдаг. Хятадын хоолны төрөл нь өргөн уудам нутаг дэвсгэрээсээ шалтгаалан маш олон төрөл янзтай байдаг.

 

Хятад үндэсний хэд хэдэн төрлийн хоол хүнс байна. Үүнд:

 

Кантон хоол. Жигнэх: Уураар жигнэх нь Кантон мужийн хоолны онцлог бөгөөд жигнэж хоол хүнсийг боловсруулснаар хоолны орцын гол байгалын амт, витаминууд, өнгө нь хадгалагдан үлддэг байна. Сам хорхой ба татсан махтай жигнэсэн банш, гахайн мах болон ногоотой пирожки, мөн исгэлэн амттай гахайн мах болон сам хорхойг амталж үзээрэй. Хачирт нь жигнэсэн болон амталж хуурсан будаа сонгох боломжтой.

 

Бээжин хоол. Хятадын хойд хэсэгт үндсэн хачир нь будаа биш харин үр тариа байдаг. Тийм учраас Бээжин хоолны гол төлөөлөгч бол гурилтай шөл юм. Шинэхэн талх, бууз банш, мөн Бээжин нугас нь дэлхий дахинаа алдартай хүнс юм.

 

Шанхай хоол. Шанхай хоолыг бэлтгэхэд маш их цаг хугацаа төдийгүй, нарийн ажиллагаа шаардагддаг. Тэдний хоолны амтны шийдэл нь гайхалтай сюрпризээр дүүрэн байдаг. Исгэлэн ба давслаг, халуун ногоо нь сармис ба уксустай соуснууд байх агаад махыг үргэлж өөрийнх нь шүүсэнд эсвэл чихэртэй дарсанд даршилж, жигнэдэг. Шанхай хот бол далайн гаралтай хоол хүнсээрээ илүү алдартай. Үүнд: цэнгэг далайн хавч, зөгийн балтай шарсан могойн мах, шар крокер загас, чанасан сам хорхой гэх мэт.

 

Сычуаны Хоол. Сычуань муж өөрийн гэсэн хурц, халуун ногоотой хоолоороо алдартай. Харин энэ хоол нь зүгээр ч нэг энгийн халуун биш, гашуун, исгэлэн, халуун, чихэрлэг гэсэн амтнуудын нэгдэл болсон байдаг. Хэрэв та халуун амттай хоолонд дуртай биш бол өөр төрлийн хоолыг сонгох боломжтой юм. Жишээ нь сонгинотой гахайн мах байж болно.

 

Хунан хоол. Энэ хоол нь перц ба чилийгээр их хэмжээгээр амталдаг. Сычуан нутгийн хоол хүнсийг бодвол эндэхийн хоол нь тослог ба халуун ногоотой байдаг. Утсан гахайн мах болон чили перцтэй тахианы махыг амтлан үзэхийг зөвлөж байна. Хятад үндэсний хоол нь ер бусын амттай бөгөөд гайхалтай байдаг. Зарим жуулчид зөвхөн хоолны төлөө Хятад руу нисдэг бөгөөд хамгийн багадаа жилд 2 удаа ирдэг байна. Хүнан бол хоол хүнсэнд дурлагсадын цуглах дуртай газар. Энд шинэхэн далайн бүтээгдэхүүнүүд, ойн жимс, хүнсний ногоо, кокосын ундаа, хятад цай зэрэг нь их алдартай.

 

Хайнан арлын алдартай 4 хоол.

 

Хайнан арлын алдартар 4 хоол бол Wen Chang тахиа, Jia Ji нугас, Dong shan уулын ямаа, He Le хавч юм.

Wen Chang тахиа: Хайнаны хүмүүс “Тахиагүй бол найр үгүй ” гэсэн үг байдаг, Wen Chang тахиа нь Wen Chang tan niu гэх тосгоноос гаралтай Tan Niu-н тахиа гэдэг нэрээрээ бас их алдартай. Тус тахиа нь урт дөрвөлжин бөөрөнхий хэлбэртэй, богинохон бүдүүн хөлтэй, нимгэн арьс яс нь сийрэг, мах нь амтлаг зөөлөн, шим тэжээл сайтай бөгөөд хичнээн ч идсэн уйддаггүй хэмээн ярьдаг.

 

Жиа жи нугас. Тус нугас нь хайнаны Жиа Жи тосгонд үржүүлдэгээрээ тус нэрийг олсон. Мөн өөрөөр Фан Жи тахиа хэмээн нэрлэдэг. 300 гаран жилийн өмнө Малайзад суух хятадын харьяатуудаас уламжлан орж ирсэн хэмээн ярьдаг. Тус нугас нь биеэр том, нимгэн арьс, зөөлөн яс, зөөлөн мах, бага өөхтэй, идэхэд бялуурдаггүй өндөр шим тэжээлтэй байдаг.

 

“Хэлэ” хавч. Тус хавч нь Хайнаны Ван нин сумын Хэ Лэ тосгоны бүтээгдхүүн, хуяг нь хатуу, мах нь элбэг зөөлөн, энэ нь бусад төрлийн ийм хавчнаасаа ялгарах онцлог нь байдаг. Мах нь маш тослог, шаргал гялтганасан, үнэр амт нь маш сайхан, шим тэжээллэг байдаг. Тус хоолыг олон маягаар хийдэг боловч голдуу жигнэж сармисаар амталсан соустай хамт идэх нь элбэг.

 

Дуншаны ямаа. Тус ямаа нь Ван нин сумын Дун шань уулын ямаа юм. Гялалзсан хар ноолууртай тус ямааны мах нь мах нь өөх багатай, идэхэд нялуун биш байдаг. Энэ ямаа нь эртний Сүн гүрний үеэс алдартай болж ордны хоолонд ордог байсан байна. Тус ямааны махыг олон төрлөөр хийдэг, улаан соустай, цагаан сүмстэй, тунгалаг шөлтэй, коксны шүүсээр амталсан зэрэг янз бүрээр хийсэн байдаг.

 

Модон дээр нойрсож буй тахиа” : Өөрөөр бас Shen Ling Ji гэж нэрлэдэг, нутгийн тариачидын тэжээдэг нэг төрлийн тахиа. Том болдоггүй бөгөөд өдрийн цагаар ой модон дотор эсвэл модон дээгүүр модны үр, эсвэл хорхой шавьж зэрлэг ногоогоор хооллодог. Оройдоо гэртээ ирээд эзнийхээ байшингийн урд талын модон дээр унтдаг тул ийм нэртэй болсон байна. Энэ тахианы мах нь их амттай зөөлөн, шим тэжээлээр баялиг, шарах чанах, жигнэх, мөн нутгийн аргаар хулсан дотор жигнэх зэргээр хийсэн хоолнууд нь маш амттай байдаг байна.

 

Гэртээ харьдаггүй үхэр” Энэ үхрийн махыг бас өөрөөр бугын мах, зэрлэг үхрийн мах хэмээн нэрийддэг. Ли үндэстнүүд энэ үхэрээ далайн төвшнөөс дээш 800м өндөрлөгт бэлчээдэг тул бусад үхэр шиг өвс иддэггүй, өндөр уулан дээр модны навчсаар голдуу хооллодог байна. 7 хоногт эсвэл сардаа 1 удаа эзэд нь уулруу гарч өөрсдийн тусгай аргаар үхэрнүүдээ аргадан гэртээ авчирч давс хужир идүүлдэг байна. Тус үхэр нь бусад үхрээс ялгаатай талууд гэвэл биеэр маш жижиг, 1 настай ийм үхрийн махны цэвэр жин нь ердөө арав гаруйхан кг болдог. Дан бэлчээрээр хооллож хариулдаггүй тул сарлаг шиг зэрлэгшдэг, хэрцгий догшин байх нь элбэг, ууланд байх навч эмийн ургамал зэргээр хооллодог тул мах нь өөрөө эмчилгээний үр дүнтэй байдаг. Махны өнгө нь гоё тод улаан, бага услагтай, чанар сайтай тул хоолонд хийхдээ амтлагчны бараг хэрэггүй мах нь өөрөө маш амттай байдаг.

 

Таван хөлт гахай” Өөрөөр бас Амтат гахай хэмээн нэрийддэг. Хайнаны уугуул нутгийн гахайг орооны цагаар нь ууланд аваачин бодон гахайтай эвцэлдүүлж гаргасан гахай, тэд биеэр маш жижиг, богино хөлтэй, хоншоор урт, бодон гахай шиг хээр хөдөө өөрсдөө идэшээ хайж идэх дуртай. Явахдаа хоншоороо газар нааж явдаг тул хойноос нь харахад яг л 5 хөлтэй юм шиг харагддаг учраас Таван хөлтэй гахай гэж нэрлэдэг. Ийм гахайны махных нь арьс нь зузаан тослог нь бага, мах нь цул боловч зөөлөн амтлаг, бялуурдаггүй байна. Шөлөнд, халуун тогоонд, эсвэл ногоотой хуурах зэргээр иддэг, хамгийн гоё нь энэ махаар хийсэн шорлог нь тун амттай байдаг.