Меню

Фен Жие Жөү Арал


 

Фен Жие Жөү Арал

 

 

Фен жие жөү арал нь Хайнан арлын зүүн өмнөд хэсэгт байрладаг, Хайнан арлаас 2,2 км зайтай, усан онгоцоор ойролцоогоор 15 минут яваад хүрдэг. Арал нь зүүн хойноос баруун урагш чиглэлтэй цэнхэр далайн голд оршиж, холоос харахад морьны эмээл шиг хэлбэртэй байдаг. Нийт 0,41км2 талбайтай, далайн төвшинөөс дээш хамгийн өндөр цэг нь 99 метр өндөр. Саняа хотоос 70 орчим км, Хайкоү хотоос 180 км зайтай. Тус арлын аялал жуулчлал нь 2004 оны 5-р сарын 1-нд эхэлж 2013 оны 1-р сард Улсын Аялал Жуулчлалын яамнаас 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүсээр үнэлэгдсэн байна.

Байгаль орчин

Тус арлын байршилын онцлогоос хамааран цаг агаарын өөрчлөлт маш их, арлын бүтэц нь сонин хэлбэртэй, арлын өвөрмөц соёл зэргээс хамааран эртнээсээ “Бүс хуваах арал”, “Сайхан бүсгүйн арал”, “Эмээлэн оргил”, “Хэвтээ сахиусын арал” зэрэг нэр өргөмжлөлтэй. Та Хайнан арлыг тойрж явдаг хурдан галт тэргээр явах үедээ цэнхэр далайн голд орших тус арлын бүтэн төрхийг харах боломжтой байдаг.

Тус арал нь Хайнан арлын өмнөд хойд цаг уурын хил, мөн Хайнан арлын Ли, Мио, Хотон зэрэг цөөн тоот үндэстний бүс нутгийг хятад үндэстнээс тусгаарласан соёлын хил, Qiong (Хайнаны өөр нэр)-ын хойд өмнөдөд хуваагдах байгаль газар зүйн хил, хуучин цагийн хойно орших Qiong zhou муж болон өмнөдөд орших Ya Zhou мужын захиргааны хил, одооны Лин Шуй сум болон Ван Нин хотын хил, мөн сэтгэл санаагаа өөрчилж, амьдралын сайхныг мэдрэх “Зүрх сэтгэлийн хил” болох газар юм.

Арал дээр та гайхамшигт далайд умбахаас гадна, далай доогуур шумбах, загас барих, моторт завиар аялах, усан дээр шүхрээр аялах болон далайн гахай, далайн арслан, далайн яст мэлхий, халим зэрэгтэй хамт аялах болно.

 

 

Үүх түүх:

Эрт дээр үеэсээ тухайн нутгийн хүмүүс Niu Ling (Үхэр толгой) уулын оройны өмнөд хойд хэсгийн ялгааг мэдэрсэн байна. Үнэндээ бол энэ Niu Ling Shan уул бол Таван Хуруу Уулын үргэлжлэл бөгөөд хэдэн сая жилийн өмнө их газрын хавтгайн түрэлтээс үүссэн. Фен Жие Жөү арал нь ч тус Niu Ling Shan уулын доод хэсэг бөгөөд мөстлөгийн үед далайн ус түрж орж ирээд нам доор хэсгүүдийг нь живүүлж Фен Жие Жөү арал болон Niu Ling Shan уулын холбоог тасалж одоогийн дүр төрхийг олсон байна.

Хайнан арал хэдийгээр бүхэлдээ халуун бүсэд оршдог боловч, энэхүү дөрвөн зүгт сунайсан Niu Ling уулаар хиллэсэн хойд хэсгийнх нь уур амьсгал нь арай өөр байдаг байна. Niu Ling уулын хойд хэсгийн цаг уур нь харьцангуй дулаан, агаарын чийг их, шиврээ бороо их ордог бол уулын урд хэсэгтээ цаг уур нь хойд хэсгээсээ 2-3 хэмээр өндөр, нарны тусгал их, хуурай бөгөөд бороо бага ордог байна. Фен Жие Жөү арал дээрээс Niu Ling Shan уулыг харахад зун цагт уулын ард бороо цутгаж, уулын өмнө нар гийсэн байдаг бол өвөл цагт уулын ард үүл манантай бүрхэг, харин уулын өмнөд хэсэгт цэлмэг тэнгэрт нар шарж байдаг байна.

 

Шидэт үхэр уул тээсэн домог

Домогт өгүүлсэнээр Лин шуй гол үерлэн замд тааралдах бүх жижиг гол горхийг нийлүүлэн тасралтгүй далайд цутгав. Таван хуруу уулын таван горхи, тэр дотроос хамгийн урт урсгалтай голууд нь үүнд нэгдэн тасралтгүй үерлэж шавар шалбаагийг далайд цутгаж далайн усыг бохирдуулсаар байв. Номин ногоон далай үүнээс болж тунгалаг биш болж Далайн вангийн амар амгалан амьдралд нөлөөлөн толгой тархи нь эргэн уурандаа Тэнгэрийн хаанд гомдол мэдүүлэв. Нэгэн өдөр Тэнгэрийн хаан үүл хөлөглөн бууж ирж алсыг ажвал үнэхээр Таван хуруу уулнаас урсах голууд тасралтгүй далайд цутган ялангуяа Лин Шуй голын урсгал хамгийн хүчтэй хамгийн их байв. Энэ янзаараа байвал далай шавраар дүүрэх нь гэж Тэнгэрийн хаан эмээн тэр голыг таглуулахаар шидэт үхэрээ дуудаж өөрөө шидэт сүхээ аваад Таван хуруу уулын зүүн өмнөд хэсгээс нэг хэсгийг тас цавчаад шидэт үхэртээ тээж аваачин голын усыг таглах үүрэг өгчээ. Шидэт үхэр уулаа үүрэн 9 өдөр 9 шөнө тээв, гэтэл замын дунд хүн таарч эргэн тойрныхоо хүмүүст шидэт үхэр уул тээж байхыг хархыг уриалан хашгирав. Энэ гайхамшигт үйл явдалыг харахаар тариан талбайд ажилаж байсан хүмүүс ажлаа хаян гүйлдэн ирэв. Гэтэл энэ хүний ингэж хашгирсанаас болоод шидэт үхэр нуруун дээрхи уулаа тээж дийлэхгүй болж зогсчээ, ингээд нуруун дээрхи уул нь одоогийн Фен Жие Жөү арал болон хувирч шидэт үхэр өөрөө Үхэр толгой болон хувирчээ.

 

 

Гол үзвэрүүд:

Далайд шумбах:

Хүнд нүсэр зориулалтын шумбалтын хувцас, баг өмсөлгүй хөнгөн нүүрний маск зүүж, нуруундаа хүчилтөрөгч болон бусад хэрэгсэлийг аван жинхэнэ шумбагч шиг далайн ёроолд шумбан ордог аялалд таныг урьж байна.

 

 

Далайн ёроолд хүрмэгц та дөнгөж төрсөн нялх хүүхэд нүдээ нээж байгаа мэт гайхалтай шинэ, өнгө будаг алагласан ертөнцөд орох болно. Бүх зүйлс шинэ соргог, мөн дотно санагдана. Танд эргэн тойрондоо тайван сэлэх загасанд хүрэх хүсэл, таныг эргэлдэн тойрох акултай тэмцэх адал явдалт мэдрэмж зэргийг та бодитоор мэдэрнэ.

Далайн усанд тоглох тоглоомууд зөндөө байдаг ба жишээлхэд жуулчид урьдчилаад далайн усанд нэгэн “Эрдэнэс” нуугаад дараа нь түүнийгээ луужин ашиглан хайх ба түрүүлж олсон нь тоглоомонд ялах болно. Мөн жуулчид далай дотор акул загастай зугаацах боломжтой, гэхдээ танд үүнийг хийх зориг цөс шаардагдах болно. Хэдийгээр та богинохон далайн хөндий дотор шумбах боловч урдаасаа хойшоо, дээрээсээ доошоо маш их хувьсан өөрчлөгдөхийг та анзаарах болно. Урд хэсгээрээ янз бүрийн хад чулуу болон ургацаган цэцэрлэг байх бол хойд хэсгээрээ нүд дүүрэн шүрэн хадны хөндий үргэлжлэх болно. Мөн та далайн од, нялцгай биетүүд, хясаа, заримдаа таны нүдэн өмнүүр хавч өнгөрөх болно. Та хаданд биеэ наан хөдөлгөөнөө багасган амьсгалах дуугаа аяар болгож усан дотор авч орсон өгөөшөө шидлээд хүлээх юм бол нарны гэрэл халхалам их сүрэг загаснуудыг та үзэх болно.

 

 

Далайд шумбах нь бол ер нь тэсвэр хатуужил шаардсан адал явдалт аялал юм. Номин ногоон далайн гүнд нойрсож буй живсэн онгоцруу та гарч чийдэн барин харанхуй зэвэрсэн онгоцруу нэвтрэх үед гарч буй дуу чимээ, урсаж буй усны урсгал бүхэн танд өөр санагдаж таны хамаг биений үс босох шиг мэдрэмж танд төрнө. Үүнээс бүр аймар адал явдалтай, айдас төрмөөр аялал нь бол түхэр харанхуй агуйруу орох юм. Өөрийн гарын хуруунуудаа олж харахааргүй түнэр харанхуй агуйд ямар аймшиг тантай тулгарахыг хэлж мэдэхгүй бөгөөд мөн тэнд таныг хүлээн юу нуугдаж байхыг ч мөн таашгүй.