Меню

САНЯА ХОТЫН ФЕНИКС УУЛЫН ПАРК


 

САНЯА ХОТЫН ФЕНИКС УУЛЫН ПАРК

 

三亚凤凰岭公园 SANYA PHOENIX HILL PARK

 

 

Саняа хотын Феникс паркийг одоо “Саняа Хотын Феникс уулын Хайрын тангарагын парк” гэж нэрлэх болсон байна. Саняа хотын төвд байрлалтай, улсын 4А зэрэглэлийн аялалын бүс бөгөөд 17км2 талбайтай, гол оргил нь далайн төвшнөөс 400м өндөр, Саняа хотын хамгийн өндөр цэг тул эргэн тойронд нь саад тотгор болох зүйлс байхгүй шууд алсын хязгаар харагддаг байна. Та эндээс Саняа хотын 4 том далайн эргийг, мөн 360°-р Саняа хотыг бүхэлд нь харах боломжтой. Тус паркад дэлхийн хамгийн шилдэг технологтой, агаарын дүүжин зам дотороо Роллс Ройсс хэмээн хүндэтгэлийг хүртсэн Австри улсын агаарын дүүжин замыг суурилуулсан. Тус зам нь нийтдээ 1624 метр урт бөгөөд ойролцоогоор 10 гаран минут яваад хүрэх газартаа хүрнэ.

Паркын үзвэрийн цэгүүд:

1. Qing Long Tan青龙潭风水池

 

Тус лууны барьмалт усан оргилуур нь Саняа хотын уулын оройдын хэлбэрийг дуурайлган хийсэн, Саняа хотын уул нуруудын жижигрүүлсэн хувилбар гэж хэлэхэд болно. Луун сүүлэнд дээр байх симбол бол тус паркын сүлд болох Алтан Хангарьд юм. Хангарьдын өргөж буй бөмбөлөг бол Энх тайван болон Аз жаргалын бэлгэ тэмдэг юм.

 

2. Хайрын тангарагын талбай “海誓山盟”广场

 

 

Бурханы шавь лам ном уншиж, аравнайлж амилуулсан тус хөшөө нь 3 метр өндөр, маш өвөрмөц онцгой хэлбэр дүрстэй. Тус газар хосууд хайрын андгай тангарага өргөж, уулаар гэрчлүүлж, далайгаар баримтжуулан Хайр сэтгэлээ үүрд мөнх байлгаж насан буурал хүртлээ хамт байхыг бэлгэдэн ерөөдөг хөшөө юм.

 

3. Есөн нугаламт гүүр九曲桥

 

Тус гүүр нь уулынхаа налуу уруу, эгц босоо зэрэг хэлбэрт тааруулан барьсан бөгөөд яг есөн эргэлт мушгиатай болсон байна. 9 тоо бол маш бэлэгдэлийн шинжтэй тоо, эргэн тойронд ургасан модод нь 9 нугалаат гүүртэй уусан нэгдэж маш сайхан үзэмжийг бий болгосон байна.

 

4. Болор өргөө水晶圣殿

 

Тус паркын хамгийн оргил үзэх газрын нэг. Саняа хотын хамгийн өндөр цэгт, унаган байгалийн орчинд хайр сэтгэлээ илэрхийлэх Болор өргөө юм. Өргөө нь тунгалаг шилэн хийцтэй, дотороо тайзтай, цагаан төгөлдөр хуур, цагаан урт сандалуудтай. Дотор талаасаа Саняа хотыг 360 градусаар, мөн дээшээ хөх цэнхэр тэнгэрийг эсвэл шөнийн оддыг харах боломжтой. Хосууд тус өргөөд үүрдийн хайрын андгай тангарага тавьж, насан буурал болтлоо хамт байхыг ерөөдөг.

 

5. Хайрын цэцэгт гудам爱情花廊

 

Хайртай хосоо дагуулан цэцгэн дундуур алхалах сайхан газар. Цэцэгсийн анхилам үнэрт та хайрттайгаа зүйрлэшгүй хайр дурлалд умбах болно.

 

6. Хайрын үүр爱的鸟巢

 

Хайртай хосууд бүгд л нөгөө хүнээ зөвхөн өөрийнхөө мэдэлд оруулахыг хүсч, харилцан түшилцэж, үүр хамт байхыг хүсдэг. Хайртай хүн тань өөрийг чинь алтан хараацай мэт үзэж чамд тансаг сайхан үүр бэлэглэж, үүрэндээ амар тайван амьдрахыг бэлэгдэнэ.

 

7. Guan Jing Zhan Qiao 观景栈桥

 

Хятадын улаан гацуур модоор хийсэн явган явж эргэн тойрноо үзэж зугаалдаг зам, та тус замаар халуун орны ширэнгэн ойд зугаалж алхахдаа түмэн шувуудын жиргэрээг олон төрлийн цэцэгсийн үнэртэй хамт мэдэрч, байгаль дэлхийтэйгээ улам нэг алхам ойртож сэтгэл санаа уужирч, стресс тань тайлагдах болно. Та энд алхаж явахдаа өндөр уулсын ноён оргилууд, далайн хөвөө, түүний эргэн тойронд баригдсан барилгуудын үзэмжит дүр төрхийг үзэж харах болно.

 

8. Зуун шувуут Хангарьдын хөшөө百鸟朝凤雕塑

 

Тус Хангарьдын хөшөө нь 3 метр өндөр, олон шувууд Хангарьдруу тэмүүлж буйгаар дүрсэлсэн байдаг. Лам багшийн аравнайлж амьлуулсан тус хөшөө нь Саняа хотын бэлгэ тэмдэг болсон сийлбэрийн нэг. Тус хөшөөгөөр амар амгалан, аз жаргалыг бэлгэддэг тул жуулчид тус хөшөөнд амар амгалан, аз жаргал, эрүүл мэндээ даатгадаг байна.

 

9. Луу Хангарьдын хаалга龙凤门

 

Тус хаалга нь үүрд мөнхийн хайр дурлалыг бэлгэддэг хаалга, дүүлэн нисэх гэж буй алтан луу хангарьд хоёр харц тулалцан амаараа өнгөт эрдэнийн бөмбөлгийг өргөсөн хэлбэртэй. Үүгээр хосуудын үүрдийн хайр, харилцан түшиг тулгуур болох, амьдралын саад тотгорыг хамтдаа даван туулахыг бэлгэдсэн байдаг. Хосууд тус хаалгаар хөтлөлцөн өнгөрч, насан үүрдийн хайр сэтгэлээ даатгадаг байна. Мөн тус хаалга нь амжилт болон амар мэндийг бэлгэддэг байна, иймээс тус хаалгаар өнгөрсөн хүмүүсийн ажил үйлс нь амжилттай сайн, эрүүл энх сайхан болно гэж ерөөдөг байна.

 

10. Бугын зүрхэн сад鹿心亭

 

Хайр дурлал бол дэлхий дээрх хамгийн сайхан нандин зүйл билээ, энд байгаа чулуун номон дээр сийлсэн байгаа шүлэг бол Хятадын хамгийн эртний, хамгийн анхны хайрын шүлэг болно.

 

11. Ru Ying Ge如影阁

 

Хайрын садны доор эртний чулуун цаг бий, түүнийг тойроод 12 жилийн хөшөө бий. Энэ бол хятадын уламжлалт өв соёлын нэг, 8 үсэг 5 махбодийг илэрхийлнэ, үүнд: Алт, Ус, Мод, Гал, Шороо. Эрт үед хосуудын гэрлэлт урт удаан байх эсэхийг хосуудын заяа төөрөг нь хоорондоо таарах эсэхээр шинжиж үздэг байсан байна.

 

12. Shi Shou Tai执手台

 

Тус хөшөө нь “Насан үүрд гар гараасаа хөтлөлцөнө ” гэсэн утгыг илэрхийлдэг, хосуудын насан өтөл болтолоо хамтдаа байх, зөвхөн үхэл л хосуудыг салгана гэж хамтдаа тангараг өргөдөг газар.

 

13. Yue Lao булаг月老泉

 

Yue Lao гэдэг хүнийг хятадын ард түмэн хүн бүр мэддэг хүн юм. Бурхан сахиус нарын гэр бүлд энэ хүн нь хүний ертөнцийн гэрлэлтийг хариуцдаг гэлцдэг. Домогт гарсанаар бол энэ хүн эр эм хүмүүсийн дунд улаан утас татан хөлийг нь хооронд нь холбож, цаашлаад хурим хийлгэн гэр бүл болгодог байна. Хосууд энд ирсэнээр настаны хөшөөний хажууд булгийн шоржигонох дуунаар гар гараа атгалцан ирээдүйн гэр бүл болох, амьдралаа даатган хүслээ боддог байна.