Меню

SHERATON SANYA RESORT


SHERATON SANYA RESORT

Ангилал 5* (BB)

Тел.: +86-898-8855-8855

www.sheraton.com/sanya

ЗОЧИД БУУДАЛ

Зочид буудлыг маш үзэсгэлэнтэй дал модны цэцэрлэг хүрээлдэг.Тансаг, өвөрмөц ба гоёмсог дотоод засал чимэглэл нь сэтгэхүйн гайхамшгийг илэрхийлнэ. Зочид буудал нь 2003 онд нээлтээ хийсэн бөгөөд амралт сувиллын газрын шинэ үеийн төлөөлөлд хамрагдах ба түүнийг барьж байгуулахад экологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл болон байгальд ээлтэй материал ашигласан болно. Зочид буудлын сүүлчийн засвар шинэчлэлийг 2009 онд хийж гүйцэтгэсэн юм. Зочид буудлын урд талд 18 нүхтэй тансаг сайхан гольфийн талбай байрладаг.

 

БАЙРШИЛ

Зочид буудал нь Ялунвань сувиллын зориулалттай амралтын газрын наран шарлагын цагаан элсэн эрэг дээр байрладаг бөгөөд Санья хотоос 20 км алслагдсан ба олон улсын Феникс нисэх буудлаас 35 минут явах зайд оршдог. «Sheraton Sanya Resort» нь Хайнань арлын хамгийн гоёмсог тансаг зочид буудлуудын нэг нь бөгөөд дээд зэрэглэлийн түвшинд алжаал тайлах амралтын газар гэж зүй ёсоор тооцоогддог. Зочид буудал нь 8 давхар 1 цогцолбороос бүрдэнэ.

 

ХҮЛЭЭН АВЧ БАЙРШУУЛАХ

Зочид буудал нь нийт 511 өрөөтэй ба үүнд: 4

  • 69 Superior Golf View – 4-7 давхарт (49 кв. м, тагтгүй, уулс ба гольфийн талбай руу харсан байршилтай; шүршүүр/ванн; насанд хүрсэн 2 хүн+2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн; дамждаг өрөө; онцгой том хэмжээний / 2 хүний ортой)
  • 53 Superior Garden View – 1-3 давхарт (49 кв. м, + 8 кв. м тагттай, цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байршилтай; шүршүүр/ванн; насанд хүрсэн 2 хүн+2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн; дамждаг өрөө; онцгой том хэмжээний / 2 хүний ортой)
  • 30 Lagoon View – 2-3 давхарт (49 кв. м, + 8 кв. м тагттай, усан сан рүү харсан байршилтай; шүршүүр/ванн; насанд хүрсэн 2 хүн+2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн; дамждаг өрөө; онцгой том хэмжээний / 2 хүний ортой)
  • 97 Deluxe Sea View – 4-7 давхарт (49 кв. м, + 8 кв. м тагттай, тэнгис рүү хажуу талаас харсан байршилтай; шүршүүр/ванн; насанд хүрсэн 2 хүн+2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн; дамждаг өрөө; онцгой том хэмжээний / 2 хүний ортой)
  • 191 Grand Deluxe Sea View – 4-8 давхарт (49 кв. м, + 8 кв. м тагттай, тэнгис бүхлээрээ харагдах байршилтай сайжруулсан 2 өрөө; шүршүүр/ванн; насанд хүрсэн 2 хүн+2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн; дамждаг өрөө; онцгой том хэмжээний / 2 хүний ортой)
  • 15 Grand Deluxe Laguna – 1 давхарт (49 кв. м, + 8 кв. м тагттай, цэцэрлэгт хүрээлэн болон элсэн эргээр хашигдсан тэнгисийн булан руу харсан байршилтай, тагтнаас шууд бассейн руу очих боломжтой; шүршүүр/ванн; насанд хүрсэн 2 хүн +2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн; дамждаг өрөө; онцгой том хэмжээний ортой)
  • 8 Golf View Suite – 4-7 давхарт (98 кв. м, уулс ба гольфийн талбай руу харсан байршилтай хагас люкс зэрэглэлийн 2 өрөө, тагтгүй, зочдод зориулсан бие засах өрөөтэй, тансаг ангиллын ванны өрөө / шүршүүр, факс, систем хөгжим, 2 ш телевизор, DVD тоглуулагч, насанд хүрсэн 2 хүн+2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн; дамждаг өрөө; онцгой том хэмжээний ортой)
  • 16 Sea View Suite – 4-7 давхарт (98 кв. м, + 20 кв. м тагт, тэнгис шууд харагдахуйц байршилтай хагас люкс зэрэглэлийн 2 өрөө, зочдод зориулсан бие засах өрөөтэй, тансаг ангиллын ванны өрөө / шүршүүр, факс, систем хөгжим, 2 ш телевизор, DVD тоглуулагч, насанд хүрсэн 2 хүн+2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн; дамждаг өрөө; онцгой том хэмжээний ортой)
  • 16 Executive Suite – 2-6 давхарт (91 кв. м, + 65 кв. м тагт, тэнгис шууд харагдахуйц байршилтай люкс зэрэглэлийн 2 өрөө, мини бассейнтай, тагт дээр налдаг сандалтай буюу хэвтүүштэй, зочны өрөө ба унтлагын өрөө, факс, систем хөгжим, 2 ш телевизор, DVD тоглуулагч, онцгой том хэмжээний ортой)
  • 6 Diplomatic Suite – 7-8 давхарт (140 кв. м, + 75 кв. м тагт, тэнгис шууд харагдахуйц байршилтай люкс зэрэглэлийн 2 өрөө, мини бассейнтай, тагт дээр налдаг сандалтай буюу хэвтүүштэй, ажлын өрөөтэй зочны өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөө, зочдод зориулсан бие засах өрөө, факс, систем хөгжим, 2 ш телевизор, DVD тоглуулагч, насанд хүрсэн 2 хүн+2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн; онцгой том хэмжээний ортой)
  • 2 Honeymoon Suite – 1 давхарт (91 кв. м, + 65 кв. м задгай террас + 280 кв. м хувийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэн, шинэхэн гэрлэгсдэд зориулагдсан люкс өрөө, усан сан ба цэцэрлэгт хүрээлэн руу харсан байршилтай, унтлагын өрөө ба зочны өрөө болон хоолны өрөө хаалгаар тусгаарлагдсан, факс, систем хөгжим, 2 ш телевизор, DVD тоглуулагч, насанд хүрсэн 2 хүн+2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн; онцгой том хэмжээний ортой)
  • 1 Presidential Villa (433 кв. м, 105 кв. м усан сан ба хэвтүүштэй хувийн цэцэрлэгт хүрээлэн, тэнгис өргөн өнцгөөс шууд харагдахуйц байршилтай, тус бүр ванны өрөөтэй 3 унтлагын өрөө,онцгой том хэмжээний / 2 хүний ортой), хувцасны жижиг өрөө, ажлын өрөө, хурлын өрөө, тоглоомын өрөө, төгөлдөр хууртай зочны өрөө, гал тогооны 2 өрөө, 42 инчийн Sony телевизор, хоолны өрөө, систем хөгжим, факс, компьютер, насанд хүрсэн 6 хүн байрлах боломжтой
  • 4 Deluxe Ocean Front Villa (115 кв. м, усан сан ба хэвтүүштэй хувийн цэцэрлэгт хүрээлэн, тэнгис өргөн өнцгөөс шууд харагдахуйц байршилтай, 1 унтлагын өрөө, зочны өрөө, хоол зооглох хэсэг, гал тогооны өрөө, ажил явуулах хэсэг, ванны өрөө/шүршүүр, 42 инчийн Sony телевизор, систем хөгжим, факс, компьютер, насанд хүрсэн 2 хүн+2хүүхэд / насанд хүрсэн 3 хүн байрлах боломжтой,онцгой том хэмжээний ортой

 

ӨРӨӨНИЙ ТОНОГЛОЛ

Бүх өрөөнүүдэд:

  • Агааржуулалт
  • Сансрын холболттой телевиз
  • Интернэт холболт
  • Телефон утас
  • Мини-баар
  • Сейф
  • Сэнс
  • Цай ба кофе чанах хэрэгсэл
  • Индүү ба хувцас индүүдэх тавцан
  • Халат ба гэрийн шаахай
  • 24 цагийн өрөөний үйлчилгээ

 

ДЭД БҮТЭЦ БА ЗУГАА ЦЭНГЭЛ

  • 3 ресторан
  • Амьд хөгжимтэй «Samba Nightclub» шөнийн клубийг багтаасан 5 баар
  • 5 усан сан буюу бассейн (эдгээрээс нэг нь хүүхдийн усан сан)
  • «Mandara Spa» СПА-төв: саун, уурын халуун усны газар, төрөл бүрийн иллэг массаж (анхилуун үнэртний эмчилгээ, гавайн массаж, халуун чулууны массаж, дөрвөн гарын массаж, тайланд болон хятад массаж, хөлийн улны массаж гэх мэт), маск тавилт, халуун болон хүйтэн джакузи, гоо сайхны салон
  • Бялдаржуулах том танхим (хоёр заалнаас бүрдэнэ: эхнийх нь бялдаржуулахын тоног төхөөрөмжтэй заал, хоёрдох нь — бүхлээрээ толин ханатай аэробикийн заал)
  • Хувцас угаалгын үйлчилгээ
  • лимузин ба түргэн хүргэлтийн үйлчилгээ
  • Валют солих цэг
  • Бэлэн мөнгөний АТМ
  • Хамгийн сүүлийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон янз бүрийн хэмжээтэй 12 ш хурлын танхим
  • Автомашины зогсоол, унадаг дугуй түрээс
  • Брэнд бүтээгдэхүүний цогц дэлгүүрүүд (хувцас, уран зураг, сувд гэх мэт)
  • Баярт үйл явдал тэмдэглэх танхим

 

СПОРТ

  • Газрын теннисний талбай
  • Ширээний теннис
  • Усан спортын төрлүүд (усан цана, каяк завь, гүний шумбалт, гадил хэлбэрийн завь, сёрфинг)
  • Элсний гар бөмбөг, усан поло
  • Хөл бөмбөг, сагсан бөмбөг
  • Биллиард
  • Гольф (зочид буудлаас холгүй 2 ш тансаг зэрэглэлийн гольф-клуб байрладаг, нэмэлт төлбөртэй)

 

ХООЛЛОЛТ

Зочид буудал нь хооллолтын дараах горим санал болгоно хагас хооллолт: өдрийн хоёр хоол (өглөөний цай, өдрийн хоол эсвэл оройн зоог), тогтсон үнэтэй цэс, уух зүйлс ороогүй.

Хооллолт бүтэн хооллолт : өдрийн гурван хоол (өглөөний цай, өдрийн хоол ба оройн зоог),тогтсон үнэтэй цэс, уух зүйлс ороогүй

  • Lotus Cafe — Европ хоолны гоёмсог ресторан,Европ хоолны гоёмсог ресторан, 07:00-с 24:00 цаг хүртэл нээлттэй, өглөөний цай – «өөртөө үйлчлэх» зарчмаар эсвэл хоолны цэсийн дагуу; үдийн хоол ба оройн зоог нь хоолны цэсийн дагуу, зочид буудлын эзэмшлийн газар болон ба тэнгисийн булангийн гайхалтай харагдац байршилтай
  • Spice Garden — ази хоолны ресторан, суши-баар, Тайланд, Вьетнам, Малайз, Индонез ба Хятад хоолтой. 18:00-с до 23:00 цаг хүртэл нээлттэй. Рестораны задгай тагтнаас нар жаргах хосгүй сайхан үзэгдлийг ажиглаж болно
  • Bai Yun — дээд зэрэглэлийн хятад ресторан, нийтийн танхим ба тусдаа тасалгаатай, 11:30-с 14:30 хүртэл ба 18:00-с 23:00 цаг хүртэл нээлттэй.
  • Palm Court — коктейль-баар, 09:00-с 01:00 цаг хүртэл нээлттэй
  • Aqua Bar — усан сангийн дэргэдэх баар, хөнгөн зууш болон төрөл бүрийн коктейль санал болгоно, оройн цагаар — барбекью, 10:00 цагаас 22:00 цаг хүртэл нээлттэй
  • Sea and Sand — наран шарлагын газар дахь баар, пицца ба хөнгөн зууш санал болгоно, 10:00 цагаас 19:00 цаг хүртэл нээлттэй

 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН

  • Хүүхдийн усан сан, усан гулгуур
  • Маш сайхан мини-клуб
  • Хүүхдийн талбай
  • Хүүхэд асрагчийн үйлчилгээ (нэмэлт төлбөртэй)
  • Хүргэлт Феникс нисэх буудлаас 35 км
    Алжаал тайлах газрын алслагдсан байдал Таксигаар 20 минут
    Аяллын зуучийн зөвлөмж Найрсаг хүлээн авалт, халуун дулаан орчин ба тав тух, уулс ба нуурын гайхамшигт харагдац байдал
    Интернэт Лобби: үнэ төлбөргүй wi-fi, в өрөөнд: шугаман холболт – үнэ төлбөргүй
    Наран шарлагын газар Элсэн бүрхүүлтэй; борооны шүхэр, дэвсгэр ба биеийн алчуур үнэ төлбөргүй
    Урьдчилгаа төлбөр 300$
    Экспресс автобус Байхгүй
    Дамждаг өрөө Байгаа