Меню

ЯНОДА ХАЛУУН ОРНЫ ОЙН ПАРК


 

ЯНОДА ХАЛУУН ОРНЫ ОЙН ПАРК

 

 

Хайнань мужийн Янода халуун орны ойн парк нь Саньяа хотоос зүүн хойд чиглэлд 35 км-т байрладаг, Хятад улсын цорын ганц хойд өргөрөгийн 18 градуст байрладаг халуун бүсийн ойн парк бөгөөд Хайнань мужийн 5 том халуун орны ойн паркийг нэгтгэсэн хамгийн үзүүштэй сор нь болсон ойн парк юм. Хойд талаараа 5 хуруу уул, 7 сахиусын оргилтой залгаж, дунд хэсэгтээ шим тэжээлт ногоон тал, үзвэрийн газрын тавцан дээрээс алсыг харахад Хайтан булан, далайн аралууд, Сармагчингийн арал зэрэг алган дээр байх мэт харагдах болно. Парк нь дотороо дараах хэсгүүдтэй:

 

1. “Jing Shi Xia” хадан хавцал

 

 

Тус хавцалын уул хад нь маш өндөр сүрлэг, эгц хад асгатай, аварга том хадан ой, түүний хажуугаар ургасан өтгөн шигүү ой шугуй зэрэг нь хавцалын үзвэрийн онцлог шинж тэмдэгийг агуулсан. Хайнаньд ховорхон тохиох бүхэл том хэлбэртэй хаднууд дээр суурьлан Хятадын уламжлалт хадан бичээсийг шигтгэж өгсөнөөр гадаад дотоодод хамгийн том хавцалын үзвэрийн газарт тооцогдох болсон.

 

2. “Meng Huan Gu” Зүүдний хөндий

 

Зүүдний хөндий бол халуун бүсийн чийглэг ширэнгэн ой доторх хүрхрээт хөндийн төлөөлөл гэж хэлж болно. Нийт 1.2 км маршруттай бөгөөд 200 метрийн уналттай хөндий дотор Зочин угтах хүрхрээ, Тэнгэрийн хаалга хүрхрээ, Лиань энь хүрхрээ гэх 3 том хүрхрээ байх ба мөн том жижиг өндөр нам нь өөр өөр хүрхрээнүүд хөндийгөөр урсан гарч, янз бүрийн хэлбэр бүхий хад асга, гол горхи, аварга Баньян мод, халуун орны далбагар навчит ой модтой нэгдэн танд үлгэрийн нууцлаг газар мэт мэдрэмжийг төрүүлэх болно.

 

3. “Yu Lin Gu” Бороот ойн хөндий

 

Бороот ойн хөндийд та халуун орны ойн онгон байгаль, тэнгэр баганадсан Баньян мод, зуун настай Нишингийн мод, Spinulose мод, аварга том модны мөөг, хорт Antiaris toxicaria мод, зэрлэг Арека самар болон халуун бүсийн төрөл бүрийн ургамлыг сонирхон үзэх боломжтой. Хөндийд нарны тусгал нэвтэрхээргүй цэцэг навч шигүү бөгөөд аварга том байгалийн Хүчилтөрөгчийн машин мэт хасах цэнэгээр баян цэнгэг агаарыг үйлдвэрлэж байдаг. Эндэхийн дундаж дулаан 24℃тул таныг алхаж зугаалахад сэрүүхэн сайхан санагдана. Мөн та өндөр чанар бүхий технологоор хийгдэн модон гүүр, чулуун шат, дүүжлүүр гүүр зэрэг нийтдээ 3.5 км урт замыг том, дунд , жижиг зам гэхчилэн 3 замаар өөрийн хүсэлдээ тааруулан аялаж болно.

 

4. “Shan Meng Hai Shi” Андгай тангараг

 

Хөндийн хуучин өнгө төрхийг ашиглан нууцлаг газруудыг нь нээж илэрүүлэн Хятадын эртний хуримын соёлтой хослуулж, Хайрын бурхан болон хуримын бат бөх холбоог билэгдсэн үзвэрийн хэсэг. Үүний хажуугаар хуучины, орчин үеийн, гадаад дотоодын хурим найрын үйлчилгээг үзүүлж, бал сараа тэмдэглэх зэрэг олон төрлийн шаардлагыг нэг дор ханган үйлчлүүлэгчидээс сэтгэл ханамжийн өндөр үнэлгээг авсан болно.

 

5. Хөгжөөнт тоглоом

 

Групп, цэргийн сургуулилалт, хамтын ажиллагаа, хөгжөөнт тоглоом, шагнал урамшуулал, баяр хөөрийг удирдлага болгон, цэргийн сургуулилалт маягаар хөгжөөнт тоглоом, хүүхдийн хөгжөөнт тоглоом, биеийн хүчний тоглоом, өрсөлдөөнд тоглоом зэрэгт оролцон тоглож, багаар ашигтай ажиллахыг урьтал болгон жуулчидыг хүүхэд насны баяр хөөртэй цаг мөчүүдэд эргэн очсон мэт зугаатай байлгана.

 

6. Халуун бүсийн жимсний орон

 

Онгон байгалийн эко системийг түшиглэн 130 гаран га талбайд тариалсан халуун орны жимсний талбай. Энд голдуу Longan жимсний талбай, Litchi жимсний талбай, Хайнаний хан боргоцойн талбай, Манго жимсний талбай, Nephelium жимсний талбай, тоорын талбай, анар жимсний талбай, Garcinia жимсний талбай, Chaenomeles жимсний талбай зэрэг арван хэдэн төрөл жимсний талбайтай бөгөөд жуулчдыг жилийн 4 улиралд шинэ жимсээр хангаж, жуулчид өөрсдөө үзэж, түүж, амтлах боломжийг хангасан байдаг.

 

7. Усан аквариум

 

Усан аквариум нь паркын орох хаалганы үйлчилгээний хэсэгт байрладаг, олон талаасаа жуулчдад цэнгэг усны аварга могой, хүн загас, валрус загас, махан идэшт пиран загас, арована загас, Flower Horn загас зэрэг 2000 гаран нэр төрлийн халуун орны загасыг үзэж сонирхох боломжтой.

 

8. Концерт үзүүлбэр

 

Нутгийн уугуул Ли үндэстэний онцлогийг агуулсан, халуун бүсийн ширэнгэн ойгоор тайзаа болгосон том концерт бөгөөд нэг дор 2000 гаран жуулчидыг хүлээн авах хүчин чадалтай. Жуулчид тус концертоос Хайнаний онгон байгальтай хосолсон өндөр зэрэглэлийн Ли үндэстэний дуу бүжгийг үзэх боломжтой. Иймдээ ч тус концерт нь жуулчидыг соронзон мэт татдаг.

 

9. Өргөжүүлсэн хөтөлбөр

 

Гол горхи, хүрхрээгээр явган аялах

Тус ширэнгэн ойд эргэн тойрны гайхамшигт байгалыг үзэж, аялахаас гадна бас нэгэн шинэлэг сорилт буюу “Гол горхи, хүрхрээгээр явган аялах” хөтөлбөр байдаг, энэ нь хад усан дотор адал явдалаар дүүрэн замыг туулж гарах сонирхолтой аялал юм. Тус хөтөлбөрийг паркийн гүнд орших 1.2 км урт, 200м уруу, түргэн урсгалтай гол горхи, элдэв хэлбэрт хад чулуу, хүрхрээ, аварга моднуудын дунд орших үлгэрийн мэт хэсэг болох Зүүдний хөндийд та өвсөн сандаал, толгойндоо хамгаалалтын малгай өмссөнөөр эхлэх болно. Горхины урсгал сөрөн, түргэн урсгалыг гатлан, усан хүрхрээг гэтлэхийн хажуугаар замын хажуугийн үзэмжит байгалийг сонирхон явах боломжтой. Тус аялалаар аялах явцдаа та хамтран аялагчтайгаа нягт хамтран, багийн ажиллагаагаар бүх саад тотгор сорилтуудыг даван туулсанаар танд өөртөө итгэх итгэл, саад тотгор, айдсаа даван гарч өөрөөрөө бахархах сэтгэл төрөх болно. Тус хөтөлбөрийн аюулгүй байдал болон хүн бүрийн оролцоо, сонирхолтой алдагдуулахгүйн тулд мэргэжлийн дасгалжуулагч болон хамгаалалтын хэрэгсэлээр хангадаг. Анхаарах зүйлс: 1. Байгаль дэлхийгээ хайрлан, мод цэцэгс хугалж тасдахгүй, хог хаяхгүй байх. 2. Багаар ажиллахыг дэмжин, дасгалжуулагч удирдлагын үгээс зөрөхгүй, багаасаа хоцрохгүй байх 3. Тус хөтөлбөр нь адал явдалт аялал тул тодорхой хэмжээний аюултай тул оролцогч үүнийг даван туулах бие болон сэтгэл санааны хүчтэй байх 4. Тус хөтөлбөр нь уулын хавцалын усан дотор явагдах тул хальтиргаа гулгаа их, оролцогч аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй. 5. Зүрх судасны өвчтэй, өндөр даралт, ясны сийрэгжилттэй, архаг ясны хугаралттай мөн биеийн хүчний хөдөлгөөн болон өндөрт явж чадахгүй хүмүүс оролцохыг хориглоно.