Тус өөртөө засах сум нь Хайнан мужын захиргаанд хамаарах цөөн үндэстний өөртөө засах сум юм. Тус сум нь Хайнан арлын төв хэсэгт, Таван хуруу уулын хойд энгэрээр, халуун орны далайн чийглэг уур амьсгалтай, зун нь урт боловч шатаам халуун биш, өвөл нь богино хирнээ хахир хүйтэн байхгүй, агаарын дундаж хэм нь 22.8 хэм байдаг байна. Нийт газар нутаг нь 2704.66км2 , дотороо 10 суурин тосгон, 2 ойн аж ахуй, 1 фермтэй. 2012 оны /энэ оноос хойш олдсонгүй олдвол хэлээрэй/ судалгаагаар хүн ам нь 228000 хүн, үүнээс Ли үндэстэн 45.63%, Мио үндэстэн нь 6.1%-ыг эзэлдэг. Хайнан мужын урдаас хойш, зүүнээс баруун чиглэлийн авто замын чухал уулзвар газар. Мөн Хайнан мужын эко байгалийн төв бүс, Хайнаны зүрх, Гурван мөрний эх, Ой шугуйн хаан, Ли Мио –н уугуул нутаг гэх олон сайхан нэртэй. Таван хуруу уул, Ли мү уул, Дио Лүө уул, Тоть жиргэх оргил гэх зэрэг олон улсын, мужын зэрэглэл бүхий байгалийн хамгаалалт бүхий цогцолбор газруудтай.
1 дэхь өдөр:
Та тус аялалд Саняа хотоос хурдан галт тэргэнд суун хагас цаг яваад өөртөө засах сумын нутагт байрлах галт тэргэний өртөөд бууна. Өртөөнөөс таныг жуулчидын автобусаар ойн гүнд уулын дунд амьдрах Ли Мио үндэстнүүд дээр хүргэж өгөх бөгөөд тэнд таныг үндэстний дуу бүжгээрээ угтан авах болно. Хүсвэл та тэдний дунд орж Ли Мио үндэстний хулстай бүжгийг заалган бүжиглэж зураг, видео бичиж авч болно. Мөн таныг өөрсдийн гар аргаар нэрсэн будааны архиараа дайлах бөгөөд тус архи нь маш амттай. Дуу бүжгийн дараа таныг нутгийн өглөөний цай, нутгийн кофе, жимс, талхаараа дайлах бөгөөд нутгийн дуу дуулан өгч таныг хөгжөөх бөгөөд жуулчидын зүгээс өөрийн улсын дуугаар хариу дуу барьж баярлан талархасанаа илэрхийлж бас болно. Цайны дараа нутгийн нэгэн тоглоом болох амьд тахиаг хөөж барих тэмцээнт тоглоомыг тоглож болох бөгөөд түрүүлж барьсан хүмүүст нь жижигхэн дурсгал бүхий бэлэг өгдөг болно.
Үүний дараа автобусандаа сууж дараагийн үзвэр болох Yun Hu Resort руу явна. Тус ресортод очоод та нуурын эрэг дээр гольф цохих, уургаар загас барих, 2уул 3уулаа нэгэн зэрэг унаж болдог дугуй унаж паркаар зугаалах, нууранд жийдэг завиар зугаалах зэрэг хөгжөөнт тоглоомуудаар тоглох боломжтой. Мөн энд танийг Ли Мио үндэстний хоолоор үдийн зоог барих болно.
Дараагийн зогсоол бол Бай Хуа Лин оргилын хүрхрээг үзэхээр явна. Явах зам зуур та автобуснаасаа бууж Хүслийн гүүрээр өнгөрөх болно. Тус гүүр нь урт нь 204м, өргөн 16 метр, өндөр 18 метр. Хайнаны иргэд улаан өнгийг билэгдэлийн өнгө гээд дуртай байдаг тул гүүрээр өнгөрч буй хүн бүр дундуур нь алхаж, зургаа даруулж, хүслээ шивнэдэг байна.
Тус гүүрээр өнгөрч дараагийн зогсоол бол хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 1100м өндөр Бай Хуа Лин оргилын хүрхрээ бөгөөд хүрхрээ нь 700 метрийн өндөрт байх өөр нэг оргилоос эх аван доош урсдаг байна. Энэ хүрхрээний уналт нь 300 метр бөгөөд Хятадын хамгийн өндөр уналт бүхий хүрхрээнүүдийн нэг юм.
Хүрхрээгээ үзчихээд өөртөө засах сумын төв ороод буудалдаа очно. Зам зуур жимсний захаар орж хүсвэл та өөрийн идэх дуртай, эсвэл идэхийг хүссэн жимсээ худалдан авах боломжтой. Буудалд таныг буфет оройн хоолоор дайлна. Оройн хоолны дараа чөлөөт цаг тул та буудлыг эргэн тойрноор аялах, эсвэл өрөөндөө амарч болно.
2 дахь өдрийн аялал: Буудалдаа өглөөний цайгаа уугаад дараагийн үзвэр болох DESABALI ТОСГОН-нд зочлох болно.
Desabali тосгонд зочилж эртний Вьетнам, Филипин, Малайз, Индонейзаас ирсэн хэв маягийн барилга байшин, амьдралын хэв маягийг цогцлоосон музей, үзвэртэй танилцах боломжтой. Энэ цогцолбор нь дээр дурдан улсуудаас буцаж хятадад ирсэн иргэдийн соёл, заншил, хэв маягийг шингээснээрээ онцлогтой байдаг байна. Буцан ирэгсэд нь Индонейз соёлыг Хайнанд бий болгосон байна. Таныг том суугаа бурхан угтаж авах бөгөөд дотогш нэвтэрээд буцан ирэгсэдийн Соёлын музей үзэж түүхтэй нь танилцах боломжтой. Үүний дараа буцан ирэгсэдийн амьдралын хэв маягийн хэсэгт очно, энд тэдний гар урлалтай танилцах боломжтой. Цаашлаад тариалангийн хэсгээр явж перц, кофе болон халуун орны жимсүүд хэрхэн тариалж ургаж байгааг үзнэ. Нуурын эрэг дээр сам хорхой дэгээ шидэн барингаа нуурын эргэн тойрны үзэмжит байгалд алжаалаа тайлж болно. Мөн үүний дараа Малай хэв маягийн дуу бүжиг үзэж, Малай үндэстний хоол хүнсээр зочлоод гарна. Та энэ цогцолбороор зочлоод буцахад яг л киноноос үзэж байсан эртний Маяачуудыг нутгаар яваад ирсэн мэт сэтгэгдэл төрөх болно.
Desabali тосгоноос бид шууд галт тэргэний өртөө явж, хурдан галт тэргээр Саняа хотдоо эргэн ирэх болно. Ингээд гайхалтай 2 өдрийн аялал дуусч танд харамсахааргүй сайхан дурсамж, фото зургуудын цуглуулга тан нэгээр нэмэгдэх болно.
Designed by www.m-lab.cc | 2014 - 2019