Меню

АТЛАНТИС УСАН ПАРК


 

АТЛАНТИС УСАН ПАРК

 

Та энд ирсэнээр ус чийгний сэрүүн сайхан мэдрэмж доор гайхалтай, адал явдалт, баяр хөөрөөр бялхасан уур амьгалд дунд нэвтэрэн орох болно. Өтгөс настанаас эхлээд хүүхэд нялхаст манай Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг. Та манайд ирсэнээр 8 давхар байшинтай тэнцэх өндөрөөс бараг эгц босоо усан гулгуураар чөлөөт уналтаар унаж өндөр хурдны гайхамшигийг биеэр мэдэрэн , эцэст нь 72,7км/ц-н хуртайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарах болно. Таныг манай Атлантис усан паркад зочилон ирж дулаан нарны илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэхийг урьж байна.

 

1. Акул загасны акуварим дундуур гарах / Aquaduct/

 

 

Харьцангуй нам урсгалтай усан хоолойгоор та урсан Акул загасны акуваримны хоолойд орох болно. Усны намуухан урсгал дунд та Акул загасан дунд бүслүүлсэн мэт мэдрэмжийг авч дараа дараагийн адал явдалт аялалдаа сэтгэл зүрхээ бэлдэх болно.

 

2. Далайн бурханы үсрэлт / Leap of Faith /

 

 

Та энд 8 давхар байшинтай тэнцэх өндөрөөс чөлөөт уналтаар доош үсэрч, эгц босоо гулсуураар гулган өндөр хурдны гайхамшигийн экстрим мэдрэмжийг авч эцэст нь 72км/ц-н хурдтайгаар акул загасны аквариумны голоор гарч, аварга загаснууд хурц шүдтэй ам том амаа ангалзуулан таны хажуугаар өнгөрөх нь танд жинхэнь айдасаа даван туулах эр зоригийн тулаанд орсон мэт мэдрэмжийг төрүүлнэ.

 

3. Ширүүн урсгалт голоор хөвөх / Rapids River /

 

 

Голын нийт тойрог замын урт нь 2 км, алхам бүрт адал явдал таныг хүлээж байдаг. Замын турш та ширүүн урсгал, хүчит давалгаа болон хүрхрээгээр дайрч, Атлантис усан ертөнцийн халуун орны өнгө үзэмж, шигүй ойд аялаж байх мэдрэмжийг авах болно.

 

4. Хурдны эргэлт /SPEED LOOP/

 

 

Зоригт адал явдалд дурлагч нар энэхүү 24 метрийн өндөр цамхагийн орой дээр байрлах нэвт харагддаг эхлэлийн цэгийн капсул дотроос чөлөөт уналтаар доош унаж нарийн хоолойгоор урсан бууна. Хоолойн эгч налуу хэсгээр өнгөрөх үед таны хурд 50км/ц болж оргил үедээ хүрдэг тул хурд өндөрөөс таашаал авагч нар 100% сэтгэл ханамжтай байна.

 

5. Хүүхдийн диваажин болон Далай тэнгисийн хаант улс / Splashers /

 

 

21 ширхэг өөр өөр мини усан хоолой, олон янзын өөр өөр үзвэрүүд нь хүүхдүүдэд нь үлгэрийн ордонд байх мэт мэдрэмжийг өгөх тул бүх насны хүүхдүүд өөр өөрт тохирсон хэсгийг олж цагийг зугаатай өнгөрөөн баяр хөөрийг мэдрэх болно. Та болон таны хүүхдүүд цөм мартагдашгүй дурсамжтай буцах болно.

 

6. Гүнжийн цамхаг / Poseidonia Tower /

 

 

Гүнжийн цамхаг бол гэр бүлээрээ хамтдаа тоглох хамгийн сайхан сонголттой хэсэг. Олон янзын сонголттой гэр бүлийн том усан тоглоомууд бүхий хэсэг. Та энд ирсэнээр Wave Rider, Tornado Storm, Tornado Mania , Tornado Spin bring зэрэг усан дээрх гайхамшигт тоглоомуудаар тоглох боломжтой.

 

7. Загас хооллох / Ray Feeding /

 

 

Амьдралд онцгой зүйлс ховор тохиолддог бол Рей загас хооллохын гайхамшигийг та энд биеэр мэдэрч болно. Та Рей загасны буланд очсоноор усан паркийн ажилтаны удирдлага доор та өөрийн гараар олон төрлийн Рей загаснуудыг хооллох болно.

 

8. Далайн гүнээр алхах / Shark Safari /

 

 

Та хиймэл далайн ёроолын бүсэд нэвтэрч, таны хажуугаар сүлжилдэн өнгөрөх Акул загастай хамттаа аялах болно. Атлантис усан паркын далайн гүнээр алхах хэсэгт ирсэнээр та гүн далайн ёроолд санаа амар амьсгалан явах гайхамшигт мэдрэмжийг мэдрэх болно.

Жуулчид биедээ авч явах зүйлс: 1. Усны хувцас, том алчуур, тавчик /Парк дотороос авахад үнэтэй/ 2. Нарнаас хамгаалах шүхэр болон нарнаас хамгаалах тос 3. Гар утасны уснаас хамгаалах уут. /Парк дотороос авахад үнэтэй/ 4.Тухайн парк дотороо идэж уух зүйлс нь хотын төвөөсөө үнэтэй тул идэж уух зүйлсээ бэлдээд очиход зүгээр. 5. Тоглоомын газрын ажилтаны тавьсан шаардлагыг биелүүлж аюулгүй байдлаа хангах.