Меню

БИН ЛАН ГҮ ХӨНДИЙ(BETEL NUT)


БИН ЛАН ГҮ ХӨНДИЙ

Хайнань мужийн Бин лан гү Ли Мио үндэстний соёлын парк нь Хятадын анхны соёлын 5А зэрэглэл бүхий парк юм. 1998 онд байгуулагдсан ба өргөрөгийн 18 градуст байрладаг (өргөрөгийн энэ бүст байрлах газруудад аялахад цаг агаар хамгийн сайхан, далайн чийглэг уур амьсгалтай, халуун орны ширэнгэн ой, амьтан, ургамал, жимс элбэг бөгөөд Хавайн арал мөн энэ өргөрөгт байрладаг) байгалийн тусгай хамгаалатын бүс нутаг юм. Тус парк нь Ялунвань булангаас 26 км, Саньяа хотын төвөөс 28 км зайтай, хөвөө хязгааргүй Бетел самарын модоор дүүрэн, нийт 330 гаруй га талбайг хамарсан халуун бүсийн ширэнгэн ой дунд оршдог. Бин лан гү хөндий нь хоёр талаараа орших битүү ширэнгэн ой шугуйтай бөгөөд түүний голоор хэдэн арван километр үргэлжилсэн Бетел модны хөндий тул ийнхүү нэрийдэлийг олсон түүхтэй.

Парк нь дотороо “Fei Yi Cun” тосгон, “Gan Shen Li Cun” тосгон, “Gu Yin Miao Jia” айл, “Tian Ye Li Jia” айл, 《Bing Lang Gu Yun》өргөн хэмжээний концерт, Орхидэй цэцэгсийн өргөө, Ли Мио үндэстэний хоолны гудамж зэрэг 7 том соёлын үзүүлбэрийн хэсгээс бүрддэг. Парк дотор бас 10 төрлийн улсын хэмжээний биет бус соёлын өвийн үзүүлбэртэй бөгөөд үүнээс Ли Мио үндэстэний уламжлалт нэхмэлийн үзүүлбэр нь НҮБ-н боловсролын хэсгийн биет бус соёлын өвийн “ Хамгаалалтад авах нэрсийн жагсаалт ” -нд орсон байдаг. Бин лан гү хөндий нь Хайнань мужийн Ли Мио үндэстэний уламжлалт 3 сарын 3-ны баяр болон Усны баяраа тэмдэглэдэг газар бөгөөд гайхамшигт соёлын үзүүлбэрүүд нь Хайнань мужийн үндэсний соёлын “Амьд чулуужмал” (улаан номонд орсон) нь болсон.

 

Гол үзвэрүүд:

 

“Fei Yi Cun” тосгон

Тус тосгонд зочилсоноор Хайнаны уугуул суугчидын 4 том музей болоох Non-Woven Museum, Linen museum, Cotton museum, Dragon Quilt museum зэрэг музейнүүдийг үзэн сонирхож, нутгийн уугуулчуудын гар урлал хэрхэн үе дамжин уламжилагдан хөгжиж байгаа талаар үзэж сонирхох боломжтой.

Зуун дамжсан Эртний Ли үндэстэний соёлын хэсэг Олон зууны түүхтэй “Gan Shen Li Cun” тосгонд эртний Ли үндэстнүүд амьдардаг бөгөөд та энд зочилсоноор тэдний нэг болж, амьдралын хэв маяг, уламжлалыг нь биеэр мэдрэх боломжтой.

 

“Gu Yin Miao Jia” айл

Мио тосгонд зочилж нутгийн хүмүүсийн өөрсдийн гараар нэрсэн архийг амталж, үндэсний дуу хуурыг сонсож, зүрх түгшээсэн Хутган дээр авирах, Галт бүжгийн үзүүлбэрүүдийг сонирхон үзэх боломжтой.

 

“Bing Lang Gu Yun” өргөн хэмжээний концерт

Үзэсгэлэнт охидын бүжиг, сэтгэл хөдөлгөсөн дуу хуур, эртний домог, түүх, үндэстэний уламжлал зэргийг бүгдийг багтаасан өргөн хэмжээний концертыг үзсэнээр та Ли, Мио үндэстний талаар илүү ихийг мэдэж авах болно.

 

Нутгийн уламжлалт соёл- Шивээс болон гоёл чимэглэл

Уугуул нутгийн уламжлалт соёлын нэг нүүрэн дээрхи шивээс болон чихээ том том цагариган ээмэгээр чимэглэсэн онцлог бүхий Хайнаны уугуул иргэдтэй та хаа сайгүй тааралдах болно.

 

Нутгийн уугуул иргэдийн соёлын өвийн диваажин

Тус хөндийн уугуул оршин суугчидын соёл, өв, уламжлалд нарийн судалгаа явуулж, түгээн дэлгэрүүрлэх, хөгжлүүлж хамгаалах шаардлагатай байгаа юм. Хайнан мужийн хамгаалалтад авах биет бус соёлын өв уламжлал 24 төрөл байдаг бол тус хөндийд л 10 төрөл нь байдаг байна. Хөндийд орших Ли Мио үндэстний Соёлын музейд гэхэд Хайнан муждаа хамгийн нандин, хамгийн үнэтэй Ли Мио үндэстний эд зүйлсүүд, тэдний түүхэн хөгжил болон янз бүрийн зэр зэмсэг болон хээ зургууд байдгаараа “Ли Мио үндэстний түүхийн сурах бичиг” нь болж байдаг. Уламжлалт гар нэхмэл, хулсан хөгжмийн зэмсэг болон түүнийг тоглох арга, уламжлалт хулсан бүжиг, Ли Мио үндэстний уламжлалт шивээс зэрэг нь бүгд одоо устан үгүй болох шатандаа ирсэн бөгөөд үүнийг тус хөндийн уугуул оршин суугчид мах цусаараа хамгаалан авч үлдэж, цаашид ирээдүй хойч үедээ уламжлан үлдээх их үйлсэд гар бие оролцож байгаа болно.