Меню

Хайнаны жимснүүд

Хайнаны жимснүүд

1. Манго /芒果/

бол Хайнанд ирээд заавал идэж үзэх, мөн гэрлүүгээ авч явдаг жимсний нэг юм. Учир нь Хайнанд жилийн дөрвөн улиралд өөр өөр төрлийн мангонууд ургадаг тул хэзээ ч очсон шинэхэн манго идэх боломжтой. Мөн манго нь удаан хадгалагдаж чаддаг тул жуулчид их нутагруугаа авч явдаг байна. Мангог та шууд хальслаад идэх эсвэл шүүсийг шахаад уух боломжтой. Хайнаны манго 14 төрөл байдаг, гадар өнгөний хувьд шар, ногоон, улаан, чернелин ягаан зэрэг, шар өнгө нь л гэхэд алтан шаргал, улбар шаргал зэрэг өөр өөр өнгөтэй байдаг. Мөн хэлбэрүүд нь бас өөр өөр байдаг, зарим нь алим шиг бөөрөнхий хэлбэртэй ч бий. Эдгээр төрлүүд нь амтаар бас өөр өөр өөрийн өвөрмөц амттай байдаг.

 

 

2. Лаан алим 莲雾 /Wax Apple/

Энэ улаан жимс нь алим шиг, халуун чинжүү шиг, эсвэл кашью самар шиг хэлбэртэй, чихэрлэг хирнээ шүүслэг жимс, идэхэд сэрүүн шаржигнасан, дотор халуун буулгадаг, хүүхэд хөгшид идэх тун дуртай байдаг.

 

3. Луун жимс /火龙果/

Луун жимс нь улаан, цагаан гэх 2 төрөл байдаг. Дотор нь улаан нь нөгөө цагааныгаа бодвол үл ялиг үнэтэй мөн илүү амттай байдаг. Гадна хальсийг нь хуулаад иднэ. Чихэрлэг шүүслэг, олон төрлийн витаминаар баялаг жимс юм.

 

4. Рамбутан жимс/红毛丹/

Улаан рамбутан жимс нь амтаараа ч тэр хэлбэр дүрсээрээ ч Личи гэх жимстэй их төстэй. Витаминаар баялаг маш амттай халуун орны алдартай жимсний нэг. Тус жимсийг хятадад тоотой хэдхэн газар тарьж ургуулдаг, хамгийн том тариалдаг талбай нь Хайнан мужын Бао Тин Ли Мио үндэстний өөртөө засах сум болон Саняа хотод байдаг. Чихэрлэг маш шүүслэг, нэг идхээрээ зогсмооргүй болдог.

 

5. Хан боргоцой

Шүүслэг чихэрлэг амт сайтай жимснүүдийн нэг. Чихэр, уураг, өөх, витамин А, В1, В2, С, ялангуя Витамин С-р маш баялаг жимс, гэхдээ амттай боловч их иддэггүй жимс, их идхээр дотор халуун ихэсгэдэг байна.

 

6. Бө Лүө Ми /Jack fruit/

Энэ жимсийг хуурай болон шүүстэй гэж 2 ангилж болно. Хуурай нь шүүс багатай, гэвч зузаан махтай, чихэрлэг гулгамтгай, анхилам үнэртэй. Шүүслэг нь шүүс ихтэй, мөн чихэрлэг, хурц анхилам үнэртэй. Тус жимсийг нь идээд үрийг нь тогоонд хийж ус давс хийгээд буцалгаж идэж болно, мөн маш гоё амттай. Энэ жимс нь хурц үнэртэй, том байдаг болохоор онгоцонд авч явуулдаггүй, харин хот хоорондын каргогоор явуулж авах боломжтой. Мод нь 6-8 жил ургаж байж жимсээ өгдөг, хавар 2-3 сард цэцэглэж 7-8 сард жимсээ өгдөг. Жимсийг нь хорхой идэх нь бага, зарим газарт 2 удаа жимсээ өгдөг ч байдаг. Үр нь хадгалаж боломжгүй, 20 оод хоноод үхчихдэг тул хурдан тариалах шаардлагатай. Мод нь шаргал өнгөтэй, гэрийн тавилга хийх боломжтой. Энэтхэг Малайз, Бутан, Непал зэрэг улсууд болон Хятадын Юннан, Гуандун, Гуанши, Хайнан зэрэг газруудад тариалдаг.

 

7. Shi Jia Guo /Srikaya/ 释迦果

Энэ жимс нь хэлбэрээрээ бурханы шашны Шагжамони-н толгойны хэлбэртэй тул Ши Жиа /Шагжа жимс/ хэмээн нэрлэжээ. Тус жимс нь боловсронгуут нь идэх шууд идэх боломжтой дээрээсээ хүний биед маш сайн. Харахад царай муутай боловч маш амттай гоё жимс. Гэм нь дотороо хар үр жоохон их, маш их илчлэг, гоо сайханд сайн, энерги нөхнө, цус цэвэршүүлнэ, яс бэхжүүлнэ, цус бохирдохоос сэргийлдэг, биеийн эсэргүүцэл сайжруулж хавдарын эсрэг үйлчилгээтэй байдаг, иймдээ ч үнэтэй байдаг. Ойролцоогоор 500гр нь 20-30 юань байдаг.

 

 

8. “Өндөгний шар” жимс蛋黄果

Гадна талаас нь хараад юу ч мэдэгдэхгүй, хэрчээд дотор талыг нь харвал яагаад ийм нэртэй болохыг ойлгох болно. Жимс нь яг өндөгний шар шиг шар, зөөлөн, аргуун. Хамгийн сонин нь гадна талын хальс нь үрчлээтсэний дараа л идэх боломжтой болдог. Энэ жимс нь витамин болон эрдэсээр маш баялаг.

 

9. Лю Лиан榴莲 /Durian/

 

Тус жимсийг Малайз Тайландаас ирсэн гэж үздэг. Одоо зүүн өмнөд Азид бараг улс болгонд тариалдаг. Тайландад энэ жимсний 200 гаран төрөл байдаг гэхдээ ихэнхдээ 60-80 төрлийг нь л тарьж ургуулдаг байна. Одоо хамгийн алдартай нь 3 төрөл байдаг. Энэ 3 төрөл нь хэлбэр, амт, мөн тариалах хугацаа, жимсээ өгөх хугацаа, жин зэргээрээ ялгаатай байдаг байна. Мөн өөрөөр Жимсний Хаан хэмээх гоё өргөмжлөлтэй. Аварга том ургадаг, жимсний хальс нь шаравтар ногоон өнгөтэй битүү өргөстэй. Анхнаасаа онцгой үнэр амтаараа нэрд гарсан, идэхэд муухай үнэртэй гэх боловч амтандаа тийм муухай үнэр байхгүй, эсрэгээрээ чихэрлэг сайхан амттай, витаминаар баялаг жимс. Нэрнийх талаар бас домог байдаг: Мин гүрний үед Жень Хэ жанжин далайд гархын өмнө Саняад хэт удсан тул цэргүүд гэр орноо санагалзан буцахын түүс болж байв. Нэг өдөр Жень Хэ жанжин модон дээр ургаж буй энэ сонин хэлбэр дүрстэй жимсийг олныг түүж авчираад цэргүүдтэйгээ хувааж иджээ, жимсний сайхан амтанд цэргүүд хэсэг ч гэсэн гэр орноо санах бодлоо мартацгааж, тэгээд энэ сайхан амттай жимсний нэрийг асуутал жанжин юу ч бодолгүй Лю лиан /ижилхэн дуудлагатай гэр орон нутаг усаа санах гэсэн үг/ гэж хэлжээ, үүнээс хойш Лю лиан нэрийг олжээ. Лю лиан жимсний хальсийг тахианы махтай хамт буцалгаж шөл хийж уудаг, энэ шөл нь эмэгтэйчүүдэд их сайн, мөн ходоодны хүйтэн хийг хөөдөг. Гэхдээ тэр хальсных нь зөвхөн дотор талын цагааныг нь авч тахианы махтай чанаж ашиглана. Амттай төдийгүй дотор халуун хөөх, цусны эргэлт сайжруулах, эмэгтэйчүүдийг өвчинг анагаах увьдистай. Мөн бөөрөнд сайн.

 

 

10. Фан Анар 番石榴 /Guava/

 

Гаднаас нь харахад лийр шиг, хальс нь шар цагаантай, боловсорсоны дараа улаан өнгөтэй болох нь чи бий. Хальс нь зузаан, идэхэд шаржигнасан, маш амттай, шүүслэг, амин дэмээр баялаг. Цус төлжүүлж, бөөр ходоодонд сайн. Халуун оронд л ургадаг, анх америк тивээс 16-17 зуунд Азийн орнуудруу нэвтэрсэн гэж үздэг. Одоо зүүн өмнөд Азийн бүх улс орнуудаар тариалдаг. Алимтай харьцуулахад өөх тосны хэмжээ бага, мөн калори бага, байнга идэхэд бие чангалж эсэргүүцэл сайжруулдаг. С амин дэмээр маш баян, мөн амин дэм А, В, бага зэргийн кальц, фосфор, төмөр, калий агуулдаг. Эмэнд ордог бөгөөд цус тогтоох, туулга зогсоох, хүүхдийн шингээлт муудах, мөн гадар шарх эдгээх зэрэгт хэрэглэдэг.

 

11. Личи жимс荔枝 /Litchi/

 

Тус жимс нь 17-р зуунд Хятадаас Мянмар улсруу, 100 жилийн дараа Энэтхэгрүү, ойролцоогоор 1870 он хавьцаа Мадакаскар, Mauritius мөн цаашлаад Хятат худалдаачдаар дамжин 1873 онд Хавайн аралруу тархасан байна. 1870-1880 онуудад Энэтхэгээс Флорида, Калифорниа Израйл Австрали зэрэг улсуудруу тархасан. Одоо Хятад, Энэтхэг, Өмнөд Африка, Австрали, Муритус, Мадакаскар улсуудад их тариалдаг. Личи жимс нь 13 төрөлтэй. тэдгээр дотроосоо зарим нь их алдартай хүмүүс идэх дуртай байдаг. Амин дэмээр баян, уураг, өөх, амин дэм А, В, С агуулдаг. Дэлүү муу хүмүүст өвдөлт намдаах үйлчилгээтэй, бие сул, өвдсөний дараа бие сульдах, ходоод өвдөх зэрэгт сайн нөлөөтэй. Саяханы судалгаагаар личи жимс нь нойр хулжих, мартамхай болох, байнга зүүдлэх зэргийг эмчилж хөгшрөлтөөс сэргийлдэг нь батлагдсан. Гэвч зарим хүмүүс ихээр идэхээр эсрэг нөлөөтэй байдаг тул анхаарах хэрэгтэй. Тус жимсийг идхийн өмнө давстай ус уух, хүйтэй цай эсвэл ногоон шоны шөл уух, эсвэл шууд жимсээ давстай усанд дэвтээх, хөргөгчинд хөргөөд хүйтэн болгоод идэж болно. Насанд хүрсэн хүн личи жимсийг өдөрт 300гр-с илүү, хүүхэд 5 ширхэгээс илүү идэж болохгүй. Өлөн идэж болохгүй, хоолны дараа хагас цагийн дараа идвэл хамгийн сайн. Чихрийн шижинтэй, цусны сахар багатай хүмүүс идэх хориотой.

 

 

12. Кокос 椰子 / Cocos /

 

Кокос нь зүүн өмнөд азийн өмнөд хэсэг, индонез, Шриланк, Флиппин, Малайз, Номхон далайн арлууд, Хятадын өмнөд хэсэг болон Хайнан Тайван зэргээр газруудаар их ургадаг. Кокосыг дотор нь бас өндөр, нам гэж 2 ангилна, үүнээс өндөр төрөл нь бол дэлхий дахинд хамгийн түгээмэл тариалдаг. Энэ төрлийн мод нь 15-30м өндөр, суурь хэсгээрээ бүдүүн, ургаад 7-8 жилийн дараагаас жимсээ өгч эхэлнэ, маш тосорхог, эдийн засгийн үр өгөөж 70-80 жил. Намхан төрлийн кокос нь жимс болон навчины өнгөөрөө бас улаан, шар болон ногоон намхан гэж 3 ангилдаг. Мод нь ердөө 5-15м өндөр, 3-4 жилийн дараагаас жимсээ өгч эхэлнэ. Жимс нь жижигхэн боловч олон гардаг, жимс нь нимгэн, зөөлөн, тослог нь бага. 30-40 жил амьдарна.

Кокос нь халуун орны жимс, дундаж хэм 26-27℃, жилдээ дундачаар 1300-2300мм хур тунадас буудаг, жилдээ 2000-с дээш цаг нарны тусгалтай, далайн төвшин 50м-с доош газар ургах боломжтой байдаг.

Кокосны шүүс болон жимс нь уургаар баялаг, жимсний чихэр, глюкоз, өөх, амин дэм В1, Е, С, калий, кальц, магнезм зэргийг агуулдаг. Жимс нь цагаан, анхилам үнэртэй, шүүс нь сэрүүн чихэрлэг амттай. Хөгшин хүүхдүүдэд идэхэд тохиромжтой. 100гр кокост 900ккл энерги, уураг 4гр, өөх 12гр агуулдаг. Кокос нь хүч тамир сэргээх, бактер устгах нөлөөтэй. Удаан хугацаанд хэрэглэснээр хүний нүүр толигор сайхан болох, хүч тамир сэргэх, өл даах, хүүхдийн цагаан хорхой устгах зэрэг үр дүнтэй.

Кокосны жимсийг тосонд шарж идэх, түүхийгээр нь идэх, хоол хүнсэнд ашиглах, мөн кокосны сүү, кокосны нухаш, кокосны нунтаг, кокосны тос, чихэр, пичень, ундаа зэрэг олон юм хийж идэх боломжтой байдаг. Кокосны фиберээр хивс, утас, сойз зэрэг хийдэг, кокосны самарны ясаар нь бэлэг дурсгалын зүйлс, гар урлалын зүйлс хийдэг. Кокосны модоор нь барилгын материал хийж болно. Мод нь өөрөө хэлбэр дүрс гоё болохоор халуун орны хот газрын чимэглэл түлхүү болж байдаг.

13.Чин Бү Лиан清补凉 /Ching Bo Leung/

 

Чин бү лиан нь хайнаны онцлог бүхий хүнсний бүтээгдхүүн билээ. Шатам халуун Хайнанд тэсгим хүйтэн амтыг өгдөг, уламжлалт аргаар хийсэн Чин бү лиан нь улаан /ногоон/шош, Койкс будаа, газрын самар, хөндий гоймон, шигуа, ананас, луугийн нүд зэрэг олон төрлийн жимсээр хийгээд хөргөгчинд хөргөөд идэхдээ мөс, коксны сүү нэмээд иддэг байна. Газар болгон, гуанз болгон бас өөр өөрийн өвөрмөц орцтой хийдэг. Хятадын Гуанжөү, Гуанши, Хонг Конг, Макао, Хайнан зэрэг газруудаар алдартай.