Меню

САНЬЯА ХОТЫН ЯЛУНВАНЬ ХАЛУУН БҮСИЙН ОЙ ШУГУЙН ПАРК


САНЬЯА ХОТЫН ЯЛУНВАНЬ ХАЛУУН БҮСИЙН ОЙ ШУГУЙН ПАРК

 

Ялунвань халуун бүсийн диваажингийн ой шугуйн парк нь БНХАУ-н цорын ганц халуун бүсийн далайн хот болох Хайнан мужийн Саньяа хотын Ялунвань аялал жуулчлалын бүсэд оршдог. Нийт 1506 га талбайтай, Саньяа хотоос зүүн урагш 25 км-т байрладаг. БНХАУ-н ой шугуйн паркийн стандартын дагуу байгуулсан Саньяа хотын хамгийн анхны ойн парк юм. Тус парк нь дараах хэд хэдэн үзвэрийн цэгүүдтэй.

 

1. Бурхан хадны далайн эргийн шилэн гүүр

 

 

Тус шилэн гүүр нь Ялунвань халуун бүсийн ойн паркын орой дээр байрлах ба хамгийн өндөр цэг нь далайн төвшинээс дээш 450 метр бөгөөд далайн эргийг бүхэлдээ харах боломжтой байдаг. Шилэн гүүрийг байгалийн тогтоцоороо үүссэн Бурхан хадыг тойруулан барьсан ба нийт урт нь 400 метр, хамгийн өргөн хэсэгтээ 10м, 130 тонны дааш бүхий гадаадын цавуутай шилээр хийсэн бөгөөд Агаарт байрлах тавцан, Долоон өнгийн тэнгэрийн шат, Өнгөт лянхуан бурхан харах тавцан, Солонгын зам, Хайрын тангараг болон Зүрхний холбоо зэрэг үзвэрийн цэгүүдтэй. Гүүрийн тавцанг бүхэлд нь 3м*3м харьцаатай том тунгалаг шилээр дэвссэн тул та гүүрэн дээр алхахад дээшээ хөх тэнгэр хөвөн үүлс харагдаж, доошоо зуу гаруй метрийн ой мотод уулын хавцал харагдаж, алсад алдарт үзэсгэлэнт Ялунвань булан харагдана. Танд айж эмээх мэдрэмж төрөх хэдий ч үүний хажуугаар агаарт хөвж байх мэт гайхалтай аялалыг өгөх болно.

Шилэн гүүрээр аялахдаа анхаарах зүйлс: 1. Билетний үнэ 98юань/хүн, 1 билетээр 1 хүн нэвтэрнэ, билет зөвхөн тухайн өдөртөө хүчинтэй. 2. 1.2м хүртэлх хүүхэд үнэгүй, 1.2м-с дээш хүүхэд билет авна. 3. Хүүхэд болон хөгшид заавал гэр бүлийн хүмүүсийн хамт гүүрээр явна. 4. Цусны өндөр даралттай, зүрхний өвчтэй, жирэмсэн, өндөрөөс айдаг, 70 наснаас дээш өтгөс, согтуу хүмүүс тус гүүрээр үйлчилэхийг хориглоно. 5. Шилэн гүүр дээр үсэрч харайх, ноцолдох, хашлага өөд авирах, тамхи татах, хатуу зүйлсээр шилийг цохих зурах, доошоо юм шидхийг хатуу хориглоно. 6. Шилэн гүүрээр явахдаа жуулчид гуталны гадуур углааш өмссөн байх ба углаашыг үнэгүй олгоод үзвэр дуусахад зориулалтын саванд нь буцаан хийнэ. 7. Жуулчид шилэн гүүрээр аялахдаа ямар ч хэрэгсэлийг ашиглан цэргийн баазын зургийг дарахыг хориглоно. Мөн тухайн бүс нутагт дрон нисгэхийг хориглох ба хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд үзвэрийн газарын ажилтан зураг бичлэгийг устгах бүрэн эрхтэй төдийгүй Хятад улсын Аюулгүй байдлын газраас хуулийн дагуу арга хэмжээг авна. 8. Аянга цахилгаантай бороо, хуй салхи зэрэг байгалийн үзэгдэлтэй үед тус аялалын үзвэр ажиллахгүй. 9. Шилэн гүүр нь зөвхөн нэг урсгалтай бөгөөд нэг дор 1200 жуулчин оруулах хүчин чадалтай ба аялалын турш тухайн үзвэрийн газрын ажилтаны удирдлага доор явагдана. 10. Шилэн гүүрийн ажиллах цагийн хуваарь: 09:00-18:00

 

2. Мөрөн гатлах Луун гүүр

 

 

Тус троссон татлагат гүүр нь хоёр уулын хооронд байрлах бөгөөд нийт урт нь 168м, газраас 40 орчим метрийн өндөрт байдаг. Ойр орчимдоо уулын толгод харагдаж алсдаа далай харагдана. Шувууны жиргээ, цэцэг навчисийн анхилам үнэрт та яг л өөрийгөө далай тэнгэрийн заагт байгаа мэт мэдрэмж төрнө.

 

3. Эгц хадны тэнгэрийн бассейн

 

 

Тус эгц хадны тэнгэрийн бассейн нь Хүний ертөнцийн диваажингийн шувууны үүр гэх ресортын баруун хэсэгт байрлана. Нэгэн эгц хадан хясаан дээр байгуулсан усан бассейн юм. Номин цэнхэр эрдэнэсийн чулууг Ялунвань буланд шигтгэсэн мэт. Тус бассейнд орсоноор та байгалийн нам гүмийг мэдэрч тэнгэр далайн нэг өнгөнд ууссан сайхан мэдрэмжийг авна.

 

4. Хөлгүй их далайн суварга

 

 

Тус суварга нь 3 давхар 6 талт бүхий шовх орой бүхий бүтэцтэй, өндөр нь 20м, дээр нь гарсанаар та дээр цэнхэр тэнгэр хөвөн цагаан үүлс хөвж, доор хөвөө хязгааргүй их далай мяралзан, алсад тэнгэр далай нэг өнгөнд уусч харагдах байгалийн үзэсгэлэнг мэдрэх боломжтой.

 

5. Газарт зочилсон Луу

 

 

Луу бол хятад үндэстний бэлгэ тэмдэг билээ. Тус лууны хөшөөг улаан зэсийг хайлуулж хийсэн бөгөөд 5 тонн жинтэй. Хөшөө нь уулын оройд байрлах ба өмнөд далайг харуулдан зогсоно. Үүгээр хятад үндэстний өсөн дэвжих болон өмнөд далайн газар нутгийн эрх мэдлээ билэгддэг байна.

 

6. Мянган Ли-н шүхэр /1 ли = 500м/

 

 

Паркын хамгийн өндөр цэгүүдийн нэг. Тус барилгын хэлбэр нь борооны шүхэртэй адилхан бөгөөд дээр нь гарсанаар алсын бараа харагддаг тул Мянган ли-н шүхэр хэмээх нэрийг авсан. Тус цэг дээрээс Ялунвань, Хайтанвань, Дадунхай, Саньяавань зэргийг бүгдийг харах боломжтой. Дээр нь гарсанаар та тэнгэрт нэг алхам ойртсон мэт санагдаж номин цэнхэр далай тэнгэр, дөрвөн зүг найман зовхисоос сэвэлзүүр салхи салхилан танийг сэрүүцүүлэх ба доошоо харахад өндөр уулс, шигүү ой, өнгийн цэцэгс харагдаж танд тэнгэр далайн заагт халуун бүсийн диваажинд ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

 

7. Хуримын сүм

 

 

Тус хуримын сүм нь далайн төвшинөөс дээш 450 метрт уулийн оройн цэцэрлэгт байрлаж, ой модонд хүрээлүүлэн, Ялунвань болон Саньяаванийг бүхэлд нь харах боломжтой. Ар талаараа уулыг түшсэн нь Хайрын тангарагыг билгэддэг.

Тангарагын сад: Европ хийцийн сад нь уулын оройн сүмийн хажууд байрлах ба 42м2 талбайтай, 2.7м өндөр тулгуур бүхий задгай хуримын арга хэмжээ зохиох боломжтой. Амар амгалангийн хонх:

Насан үүрдийн аз жаргалыг билгэднэ. Зүлгэн талбай: 380м2 талбайтай 100 хүний багтаамжтай.