ЗОЧИД БУУДАЛ
Зочид буудал нь 2011 оны 12-сард нээгдсэн. Та манай MGM GRAND SANYA зочид буудлаар үйлчлүүлснээр баяр баясгалан, гайхалтай шинэ нээлт гайхамшиг дүүрэн дахин давтагдашгүй сэтгэгдэлтэй үлдэх болно. Бид Та бүхэнд хамгийн нууц мөрөөдлийг тань биеллээ олоход тус болж, гайхамшигт үйл явдлыг ойртуулж алхам тутам бүрд мартагдашгүй сайхан мэдрэмж бэлэглэх тийм хэмжээний үйлчилгээний түвшнийг санал болгож байна.
БАЙРШИЛ
Манай MGM GRAND SANYA зочид буудал нь «Ялунвань» арлын хамгийн алдартай тохой булангуудын нэг болох үзэсгэлэнт булангийн тэнгисийн эргийн тэргүүн эгнээнд өндөр уулс ба халуун орны ширэнгэн ойгоор хүрээлэгдсэн байгалийн тусгай хамгаалалттай газарт байрладаг юм. Зочид буудал нь есөн давхар хоёр цогцолбороос бүрддэг (баруун ба зүүн цогцолбор).
ХҮЛЭЭН АВЧ БАЙРШУУЛАХ
Зочдод зориулж 675 гоёмсог өрөөнүүд санал болгож байгаа бөгөөд үүнд хувийн усан сантай тансаг хувийн харшууд ч багтсан болно. Өрөөнүүдийн талбай нь 52-350 кв.м-ийн хооронд хэлбэлзэнэ. Зочид буудлын өрөөнүүдийн 65% нь далай руу харсан байршилтай юм. Зочид буудал нь мөн тамхи татдаггүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу хүмүүст зориулсан болон холбогдон дамждаг өрөөнүүд санал болгож байна.
- Grand Room (зүүн цогцолборын 2-оос 4 давхарт ба баруун цогцолборын 3-аас 5 давхарт байрлах ба 52 кв.м талбайтай, тагтгүй, онцгой том хэмжээтэй (кинг сайз) буюу давхар өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, уулс ба гольфийн тайлбай руу харсан байршилтай, хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Grand Room Golf view (зүүн цогцолборын 5-аас 9 давхарт ба баруун
цогцолборын 3-аас 9 давхарт байрлах ба 52 кв.м талбайтай, тагтгүй, онцгой том
хэмжээтэй (кинг сайз) буюу давхар өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, уулс
ба гольфийн тайлбай харагдахуйц байршилтай, хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Deluxe Garden View Room (зүүн цогцолборын 2-оос 9 давхарт ба баруун цогцолборын 3-аас 9 давхарт байрлах ба 52 кв.м талбайтай, тагттай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) буюу давхар өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, далайг 45 градусын (хэмийн) өнцгөөс харах боломжтой байрлалтай, Ocean View Suite ба Chairman Suite-руу дамжих бололцоотой, хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Deluxe Ocean View Room (зүүн цогцолборын 2-оос 5 давхарт ба баруун цогцолборын 3-аас 5 давхарт байрлах ба 52 кв.м талбайтай, тагттай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) буюу давхар өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, далайг 90-135 градусын (хэмийн) өнцгөөс харах боломжтой байрлалтай, ижил төстэй Ангиллын өрөө руу дамжих бололцоотой, мөн түүнчлэн Deluxe Ocean View Suite-рүү дамжих бололцоотой ба хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Luxury Ocean View Room (зүүн цогцолборын 5-аас 9 давхарт ба баруун цогцолборын 5-аас 9 давхарт байрлах ба 52 кв.м талбайтай, тагттай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) буюу давхар өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, далайг 90-135 градусын (хэмийн) өнцгөөс харах боломжтой байрлалтай, ижил төстэй Ангиллын өрөө руу дамжих бололцоотой, мөн түүнчлэн Deluxe Ocean View Suite-рүү дамжих бололцоотой ба хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана))
- Luxury Panoramic View Room (зүүн цогцолборын 5-аас 9 давхарт ба баруун цогцолборын 5-аас 9 давхарт байрлах ба 52 кв.м талбайтай, тагттай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) буюу давхар өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, далайг 90-135 градусын (хэмийн) өнцгөөс харах боломжтой байрлалтай, ижил төстэй Ангиллын өрөө руу дамжих бололцоотой, мөн түүнчлэн Deluxe Ocean View Suite-рүү дамжих бололцоотой ба хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Laguna Room (зүүн цогцолборын 1-р давхарт байрлах ба 52 кв.м талбайтай, хувийн джакузи ба усан сантай тусгай өөрийн талбайтай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) буюу давхар өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, харш сууц ба цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байршилтай, хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
li>Grand Suite Golf View (зүүн цогцолборын 8-9 давхарт ба баруун
цогцолборын 3-аас 9 давхарт байрлах ба 102-110 кв.м талбайтай, тагтгүй, онцгой том хэмжээтэй (кинг сайз) өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, уулс ба гольфийн тайлбай харагдахуйц байршилтай, хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Deluxe Ocean View Suite (баруун цогцолборын 3-аас 9 давхарт байрлах ба 69-90 кв.м , тагттай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, далайг 45 градусын (хэмийн) өнцгөөс харах боломжтой байрлалтай, Ocean View Room-руу дамжих бололцоотой, хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Luxury Ocean View Suite (баруун болон зүүн цогцолборын 3-аас 9 давхарт байрлах ба 90-116 кв.м талбайтай, тагттай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, далайг 90 градусын (хэмийн) өнцгөөс харах боломжтой байрлалтай, Deluxe Ocean View Room-руу дамжих бололцоотой, хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Luxury Panoramic Ocean View Suite (зүүн цогцолборын 7-8 давхарт ба баруун цогцолборын 3-аас 9 давхарт байрлах ба 132-165 кв.м талбайтай, тагттай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, далайг 135 градусын (хэмийн) өнцгөөс харах боломжтой байрлалтай, хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Luxury Panoramic Ocean View Suite (зүүн цогцолборын 7-8 давхарт ба баруун цогцолборын 3-аас 9 давхарт байрлах ба 132-165 кв.м талбайтай, тагттай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, далайг 135 градусын (хэмийн) өнцгөөс харах боломжтой байрлалтай, хамгийн ихдээ 3 насанд хүрсэн хүн эсвэл 2 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Villa with 2 Bedroom (зочид буудлын эзэмшлийн газрын баруун ба зүүн талд байршилтай, 275 км. м талбайтай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) буюу давхар өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, хувийн усан сан ба тусгай үйлчлэгчтэй, зочны өрөө, ажлын өрөө, хоолны өрөө ба 2 унтлагын өрөөтэй, тусгай өөрийн амралтын талбайтай, цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байршилтай, хамгийн ихдээ 5 насанд хүрсэн хүн эсвэл 4 насанд хүрсэн хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
- Villa with 3 Bedroom (зочид буудлын эзэмшлийн газрын баруун ба зүүн талд байршилтай, 350 км. м талбайтай, онцгой том хэмжээтэй (кинг сайз) буюу давхар өрөөтэй, шүршүүрийн өрөө + ванн, хувийн усан сан ба тусгай үйлчлэгчтэй, зочны өрөө, ажлын өрөө, хоолны өрөө ба 3 унтлагын өрөөтэй, тусгай өөрийн амралтын талбайтай, цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байршилтай, хамгийн ихдээ насанд хүрсэн 7 хүн эсвэл насанд хүрсэн 6 хүн ба 18 нас хүрээгүй 2 хүүхэд байрлана)
ДЭД БҮТЭЦ БА ЗУГАА ЦЭНГЭЛ
- 10 ресторан ба уушийн газар
- Шөнийн клуб (дискотек) «PAPILLON»- Ялунвань булангийн энэхүү дэвшилтэт хамгийн орчин үеийн клубт мартагдашгүй уур амьсгал ба давтагдашгүй дотоод зохион байгуулалттай орчинд гайхалтай мэдрэмжийн тэсрэлтэд бэлэн байгаарай. Амьд хөгжим, дэлхийн нэрт ди-джейнүүдийн
тоглолтууд, сэтгэл хөдөлгөм шоу-хөтөлбөр
- «WETREPUBLIC» -Хайнань дахь цорын ганц өдрийн клуб бөгөөд энд үдэшлэг нь нар мандахтай зэрэгцэн эхэлдэг юм! Амралтын газрын гайхамшигт уур амьсгалыг клубийн өнгө төрхтэй хослуулснаар «Wet Republic» нь танд дэлхийн нэрт ди-джейнүүдийн амьд хөгжмийн аясанд бүжиглэж, яг усан сангийн дэргэд тансаг ундаа ууж амтлаг хоол зооглон сайхан амрах завшааныг олгох болно. Иймд өдөр хийх үдэшлэг нь шөнө дундын үдэшлэгээс дутахааргүй гайхалтай явагдах болно.
- Өдөр тутмын үзүүлбэр ( шоу)
- «SHO»- Ялунвань булангийн хамгийн том болон олон үйлчилгээтэй СПА-төв:
турк халуун усны газар, саун, бассейн, төрөл бүрийн иллэг массаж (анхилуун
үнэртний эмчилгээ, халуун чулууны массаж, дөрвөн гарын массаж, тайланд болон
хятад массаж, хөлийн улны массаж гэх мэт), джакузи, гоо сайхны үйлчилгээ, маникюр,
педикюр, үсчин
- MGM Grand Sanya зочид буудлын мэдэлд ямар ч түвшний тэмдэглэлт ойн баяр, хурал цуглаан, ёс төрийн арга хэмжээ зохион байгуулах зориулалттай 4000 гаруй квадрат метр тайлбай байдаг. Өөрийнхөө арга хэмжээг бусдын арга хэмжээнээс илүү онцлог мэргэжлийн дээд түвшинд зохион байгуулж арга хэмжээнд оролцогчдод үл мартагдах гайхалтай сэтгэгдэл үлдээгээрэй. MGM Grand Sanya зочид буудал нь дээд зэргийн үйлчилгээ үзүүлж шаардлагатай бүхий л зүйлээр хангах болно.
- Бялдаржуулах тоног төхөөрөмж бүхий фитнес төв
- 5 бассейн
- Караоке
- Хими цэвэрлэгээ, хувцас угаалга, цэцэгчний үйлчилгээ
- Эмчийн үйлчилгээ
- Валют солих цэг
- Бизнес-төв, хурал цуглаан зохион байгуулах зориулалттай 7 танхим
- Бэлэн мөнгөний АТМ
- Лимузин ба түргэн хүргэлтийн үйлчилгээ
- Автомашины зогсоолын үйлчилгээ
- Брэнд бүтээгдэхүүний цогц дэлгүүр (хувцас болон дэлхийн нэртэй брэндийн гоёлын хэрэгсэл)
СПОРТ
- Газрын теннисний талбай
- Усан спортын төрлүүд (усан цана, гүний шумбалт, амьсгалын хоолойтой усан доорх аялал буюу снорклинг, хөнгөн завины зугаалга, усан мотоцикл, гадилан завин дээрх зугаалга, далай тэнгисийн давлагаан дээр гулгах буюу серфинг, далай тэнгисийн давлагаан дээр агаарын шүхэртэй гулгах буюу виндсерфинг)
- Элсний гар бөмбөг, хөл бөмбөг
- Унадаг дугуйн түрээс
- Гольф (зочид буудлаас холгүй олон чиглэлийн зориулалттай 2 ш гольф-клуб байрладаг, нэмэлт төлбөртэй)
ХООЛЛОЛТ
MGM Grand Sanya цогцолбор рестораныг үүсгэн байгуулсан үндэс суурь нь рестораны чимэглэл ба хооллолтын үйл явц нь тэр хоол шигээ гайхалтай байх ёстой гэсэн гүн ухааны үндсэн дээр тогтоно. Чамин тансаг зоог, гайхал төрүүлэм дотоод засал чимэглэл ба төгс төгөлдөр үйлчилгээ нь юутай ч зүйрлэшгүй таашаал танд өгөх болно.
- «Haitang» – ресторан нь европ болон ази хоолны баялаг нэр төрлийн сонголт санал тавих болно. Ресторан нь өглөөний цай, үдийн хоол ба оройн зоогийн үеэр нээлттэй байна.
- «Pin Ju» – ресторан нь Хайнань, Сычуань, Шанхай, Шандунь, Хунань болон бусад алдартай Хятадын олон газрын хоол зоогоор төлөөлөгдсөн хоол амталгааны гайхамшигтай аялалд урин дуудаж байна. Мөн түүнчлэн зочдын анхааралд «Hot Pot» буюу Хятад халуун тогоог санал болгоно. Ресторан нь үдийн хоол ба оройн зоогийн үеэр нээлттэй байна.
- «Silk » – Санья хот дахь Кантон хоолны тэргүүний ресторан бөгөөд хоолны мэргэжилтнүүдэд шилдэг хоолнууд санал болгодог. Ресторан нь үдийн хоол ба оройн зоогийн үеэр нээлттэй байна.
- «Lobby Lounge» – баар нь зочдын анхааралд төрөл бүрийн зууш, үдийн хоолны дараах цай болон үдшийн коктейль санал болгоно. Энэ бааранд та өдөр бүр янз бүрийн стиль болон урсгалын амьд хөгжим сонсож таашаал авах болно. Баар нь 9:00 цагаас 24:00 цаг хүртэл нээлттэй.
- «Neera» – Тэнгисийн эрэг дээрх мартагдашгүй дүр зурагтай Санья хотын цорын ганц ресторан юм. Зочдын анхааралд шилдэг баарментэй коктейль-баар ба ил гал дээр болгосон гайхамшигтай шарсан мах болон шинэхэн далайн бүтээгдэхүүний зоог санал болгож байна. Ресторан нь үдийн хоол ба оройн зоогийн үеэр нээлттэй байна.
- «POOLSIDE CAFE» – янз бүрийн Хятад ба европ хоолтой усан сангийн дэргэдэх кафе. Далайн бүтээгдэхүүн, шарсан мах, хачиртай талх, төрөл бүрийн салат, спагеттигийн баялаг сонголт ба чанасан хятад гоймон. Ресторан нь үдийн хоол ба оройн зоогийн үеэр нээлттэй байна.
- «BUBBLE BAR» – баар нь дурын сонголттой янз янзын төрлийн коктейль, шүүс, согтууруулах ба бусад төрлийн ундаагаар үйлчилнэ. Баар нь 11:00 цагаас 20:00 цаг хүртэл нээлттэй.
- «CAFЕ TO GO»- олон төрлийн зайрмаг, нарийн боов болон төрөл бүрийн амттаны сонголттой Санья хот дахь цорын ганц нарийн боов, амттаны газар. Мөн түүнчлэн амттаны зохион бүтээгч дэлхийд алдартай Joel Robuchon-ы урласан шоколадны өргөн сонголт таныг хүлээж байна. Хайнань арлын цорын ганц шоколадны хүрхрээ мөн энд байдаг юм. Ажлын цаг 9:00-с 23:00 цагийн хооронд.
«АОС» – давтагдашгүй дизайнтай дарс-навчин тамхины баар. Баар нь дэлхийн алдартай үйлдвэрлэгч нарын шилдэг дарс болон Кубын харьцуулшгүй дээд чанарын навчин тамхи санал болгодог. Хэрэв та ямар нэгэн онцгой зүйл хүсвэл хосгүй дарсыг ховорхон зууштай хамт танд санал болгож үйлчлэх болно. Ажлын цаг 17:30-с 24:00 цаг хүртэл.
- «CHAIRMAN’S DINING» – Хятад ба европ хоолыг тансаг албан ёсны орчинд зооглон таашаал аваарай. Chairman’s Dining ресторан нь хооллолтыг Ялунвань тэнгисийн булангийн хамгийн онцлог рестораны танхимд чамин тансаг хоолны сонголттой, тусгайлсан үйлчилгээтэй сүржин найр болгон хувиргах болно. Зөвхөн урьдчилсан захиалгаар үйлчилнэ.
ХҮҮХДҮҮДЭД
- Усан гулгууртай хүүхдийн усан сан
- Хүүхдийн клуб ба хүүхдийн тоглоомын талбай
- Ресторан дахь хүүхдийн зориулсан хоолны цэс
- Хөгжөөнт ба зугаатай тоглоомын хөтөлбөр
- Ялунвань булангийн цорын ганц автомат тоглоомын танхим
- Хүүхдийн асрагчийн үйлчилгээ (нэмэлт төлбөртэй)