Меню

Романтик Парк

Романтик Парк

 

 

Саняа хотын Романтик парк нь өтгөн шигүү ой мод болон цэцэгсийн дунд байрлаж, дотороо “Qian Gu Qing” бүрэн хэмжээний концерт, Өмнөд далайн сахиусан тэнгэрийн талбай, Тотем өргөн чөлөө, Ya Zhou эртний гудамж, Хайрын хөндий, Шинжлэх ухааны парк, Ли үндэстний тосгон, Мио тосгон, Сүн улсын үеийн алдарт Qing Ming Shang He зураг, усан парк, хоолны гудамж, Соёлын талбай, Аймшигт чөтгөрийн агуй зэрэг үзвэрийн хэсэгтэй.

 

“Qian Gu Qing” бүрэн хэмжээний концерт

 

Тус бүрэн хэмжээний концерт нь Хайнан мужын The Best Works Award шагналыг хүртсэн бүтээл юм. Үүнийг үнэхээр үгээр дүрсэлж, бичгээр бичихийн аргагүй бөгөөд Саняа хотын арван мянган жилийн түүхийг шинэ зохион байгуулалт, орчин үеийн дэвшилтэд технологийн аргаар бодитоор дүрслэн үзүүлдэгт гол онцлог нь бий. 360 градусын концертийн танхим, 400м2 бүхий дүүжин тунгалаг таазны тайзнаас бүжих үзэсгэлэнт охидыг 4700 үзэгчид гараа өргөх дайны ойрын зайнаас үзэж сонирходог. Та тус концертыг үзэж сонирхосоноор жүжигчид үзэгчид тус тусдаа биш нэг цогц болж, орчин үеийн технологийн гайхамшиг хэрхэн уламжлалт тайз засалтыг 3D кино үзэх шиг мэдрэмжийг үзэгчдэд өгч чадаж байгааг гайхашран үзэх боломжтой.

Бусад үзвэрүүд

Өмнөд далайн сахиусан тэнгэрийн талбай

 

Романтик паркын орох хаалганд орших Өмнөд далайн сахиусан тэнгэрийн талбай нь Саняа хотын зочдын өргөө бөгөөд Саняа хотын иргэдийн амарч зугаалдаг талбай юм. Та энд ирсэнээр өмнөд нутгийн үнэр амтыг биеэр мэдрэх бөгөөд Сахиусан тэнгэрийн хөшөө, Тотем өргөн чөлөө, усан парк болон сад сүүдрэвчинд тухлан амрах боломжтой.

Өмнөд далайн сахиусан тэнгэр

 

Өндөр нь 28м, өргөөшөө 100м бөгөөд Саняа хотын хамгаалагч бурхан, Саняа иргэдийн үзэл санааны бэлэг тэмдэг, Саняагийн хамгийн агуу Бүсгүйн хувилсан дүр гэж үздэг. Түүний толгой дээр байрлах галт хангарьд шувуу нь байсхийгээд галаар тургих бөгөөд, үүнийг нь Сахиусан тэнгэр хүний ертөнцөд сайн сайхныг бэлгэдэн ерөөж байгаагийн илрэл гэж үздэг.

 

Тотем өргөн чөлөө

 

Тус гудмаар орчин үеийн гэрэлтүүлгүүд эртний бэлэг тэмдэгүүдтэй уусан нэгдэж таныг өнгөрсөн болон одоо үед цаг хугацаагаар аялаж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх болно. Нууцлаг бэлэг тэмдэг болсон Тотемууд танд Ли үндэстэний үүссэн түүхийг ярьж өгч, галт уулын чулуугаар дэвссэн өргөн чөлөө таныг дараа дараагийн нууцлаг үзвэрүүдрүү хөтлөх болно.

 

Шинжлэх ухааны парк

 

Шинжлэх ухааны парк нь өндөр технологоор хүний санаанд буумгүй сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдсэн байдаг. Та энд өндөр технологоор хийсэн хиймэл хуй салхи, далайн хязгаарт усан онгоц живэх дуу, нууцлаг гудам, төөрдөг байшин зэргийг сонирхон үзэх боломжтой.

 

Ya Zhou эртний гудамж

 

Кокосны ой дунд Ya Zhou гэх эртний гудам бий, энд эртний асар байшин, сад, сүм гээд 72 ширхэг эртний хийц маяг бүхий байшин бий. Тус гудмаар алхалангаа нутгийн дуу хуур, нутгийн онцлог бүхий хоол, ундаа, бэлэг сэлт зэрэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой.

 

Хайрын хөндий

 

Ли үндэстэн бол эрт дээр үеэсээ чөлөөт хайр сэтгэлийг эрхэмлэдэг үндэстэн юм. Жил бүрийн 3 сарын 3-ны өдөр бол тэдний хайр сэтгэлийн өдөр юм. Тус хөндийд Yue Lao –н сүм, Тэнгэрийн хүжний бойпор, Хүслийн хонгил, Хүслийн мод болон Бурханы тэврэлт зэрэг үзвэрийн цэгүүдтэй. Улаан шошны модон дээр та хайрттайгаа хайрын хүсэл, мөрөөдөлөө бичээд өлгөж ирээдүйгээ даатгаж болно.

 

Qian Gu Qing театр

 

Тус театрын орох хаалга нь 23 метр өндөр, 60 метр өргөн. Ши эмэгтэйн заан унан Хайнаныг нэгтгэсэн домогт тулгуурлан бүтээсэн. Тус театрт Саняа Qian Gu Qing бүрэн хэмжээний концертийг тоглохоор бүтээсэн ба дэлхийн хамгийн дэвшилтэд гэрэлтүүлгэ, дууны дугаралт, бүжгийн тайз зэрэг бүрэн ком орчин үеийн технологоор бүрэн тоноглосон.

 

Ya Zhou Соёлын түүхэн музей

 

Ya Zhou соёлын музейд зочилсоноор таYa Zhou-н 2000 жилийн барилга, онгоц, алдартай хүмүүс, алдартай бүтээгдхүүн, Ши эмэгтэй, н түүх, Jian Zhen, Huang Dao авгай зэрэг алдартай түүхэн хүмүүсийн түүх намтартай танилцах боломжтой.

 

Аймшигт чөтгөрийн агуй

 

Саняа хот нь эрт үеэсээ цөллөгсөдийн нутаг байсан бөгөөд энэ агуйд мөн адил цөллөгдөж ирсэн сүнс чөтгөрүүд байдаг байна. Өндөр техниологи, нарийн аргачилалаар салхи, бороо, аянга цахилгаан, манан, хорт могой зэрлэг араатан, тасарсан цогцос, эрлэгийн элч, хувхай араг яс зэргээр аймшгийн орчинг бүрдүүлсэн бөгөөд орой үдэш бүр эндээс аймшгийн дуу хоолой дугарч байдаг. Та зориглож ийшээ орох уу?

 

Усан тоглоомын газар

 

Ли үндэстний тосгонд байрлах усан дээрх сорилтот тоглоом бол жуулчидыг уйдаахгүй, адал явдалт, сэрүүцэх сайхан тоглоомын хэсэг юм. Дүүжин савлууран гүүр, усан дээр хөвөгч, ганц ширхэг урт модон гүүр зэрэг тоглоомтой, жилийн 4 улиралд хэзээ ч энд ирж тоглох боломжтой.