Меню

YALONG BAY MANGROVE TREE RESORT


 

YALONG BAY MANGROVE TREE RESORT

Ангилал 5* (BB)

Утас +86-898-8855-8888

www.mangrovetreeresort.com

ЗОЧИД БУУДАЛ

Mangrove Tree сувиллын зориулалттай зочид буудал нь Бали арлын амралтын газрын загвараар баригдсан люкс ангиллын гойд онцгой сувилал амралтын газар бөгөөд Ялунвань буланд байрладаг юм.

 

БАЙРШИЛ

Энэхүү онцгой зочид буудал нь Ялунвань булангийн наран шарлагын элсэн эрэг дээр байрладаг бөгөөд Санья хотоос 20 км алслагдсан ба олон улсын Феникс нисэх буудлаас 25 минут явах зайд оршдог.

 

ХҮЛЭЭН АВЧ БАЙРШУУЛАХ

Зочид буудал нь нийт 504 өрөө багтаасан хэд хэдэн 6 давхар цогцолбороос бүрдэнэ. Эдгээр нь:

  • 37 Garden View — онцгой том хэмжээний ортой 6 өрөө, хоёр хүний ортой 31 өрөө (42 кв. м талбайтай, цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байршилтай, гоёмсог сайхан, саруулхан өрөөнүүд, тагттай, тагт дээр шүршүүртэй (өрөөндөө ванны өрөөтэй), 1–2 давхарт)
  • 86 Lake View — онцгой том хэмжээний ортой 18 өрөө, хоёр хүний ортой 68 өрөө (42 кв. м талбайтай, нуур болон өндөр уулс руу харсан байршилтай, 3–7 давхарт, тагттай, 7-р давхраас бусад давхарт тагт дээрээ шүршүүртэй (өрөөндөө ванны өрөөтэй)
  • 33 Deluxe Garden View – онцгой том хэмжээний ортой 8 өрөө ба хоёр хүний ортой 25 өрөө (1-2 давхарт, тагт дээрээ шүршүүртэй, цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байршилтай)
  • 29 Sea View — онцгой том хэмжээний ортой 15 өрөө, хоёр хүний ортой 55 өрөө (42 кв. м талбайтай, тагттай, цэцэрлэгт хүрээлэн болон усан сан рүү харсан байршилтай)
  • 137 Deluxe Sea View — онцгой том хэмжээний ортой 15 өрөө, хоёр хүний ортой 122 өрөө (42 кв. м талбайтай, тагттай, далай руу харсан байршилтай, 2-6 давхарт)
  • 11 Laguna View – бүх өрөөнүүд онцгой том хэмжээний ортой (56 кв.м талбайтай, 1 давхарт, тагттай, тагт дээрээ шүршүүртэй, элсэн эргээр хашигдсан тэнгисийн булан руу харсан байршилтай)
  • 125 Elegant Sea View – хоёр хүний ортой 30 өрөө и онцгой том хэмжээний ортой 95 өрөө (56 кв.м талбайтай, өрөө нь зочны хэсэг ба унтлагын хэсэгт хуваагдана, 2-7 давхарт)
  • 2 Garden View Suite – бүх өрөөнүүд онцгой том хэмжээний ортой (97 кв.м талбайтай, зочны өрөө + унтлагын өрөө, 2 тагт, цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байршилтай, 1-7 давхарт)
  • 23 Holiday Sea View Suite (97-137 кв.м талбайтай, далай руу харсан байршилтай, зочны өрөө + унтлагын өрөө, 2 тагт, 2-7 давхарт)
  • 5 Seasonal Sea View Suite (137 кв.м талбайтай, 2 өрөөтэй: унтлагын өрөө, зочны өрөө, тагт, 2-6 давхарт)
  • 8 Garden Family Suite (97 кв.м талбайтай, цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байршилтай 1-6 давхарт); 1Yalong Bay Presidential Suite (257 кв.м талбайтай, далай руу харсан байршилтай, 5 өрөөтэй, 2 тагт, 6-р давхарт)
  • 4 Seasonal Family Suite (97 кв.м талбайтай, 3-6 давхарт, тагт дээрээ шүршүүртэй); 1 Mangrove Tree Presidental Suite (257 кв.м талбайтай, далай руу харсан байршилтай, 5 өрөөтэй, 2 тагт, 6-р давхарт)

 

ӨРӨӨНИЙ ТОНОГЛОЛ

Бүх өрөөнүүдэд:

  • Агааржуулагч
  • Сансрын холболттой телевиз
  • Интернэт холболт (үнэгүй)
  • Телефон
  • Мини-баар
  • Сейф
  • Сэнс
  • Цай ба кофе чанах хэрэгсэл
  • Индүү ба хувцас индүүдэх тавцан (зочны хүсэлтээр)
  • Халат ба гэрийн шаахай
  • 24 цагийн өрөөний үйлчилгээ

 

ДЭД БҮТЭЦ БА ЗУГАА ЦЭНГЭЛ

  • 4 ресторан, 3 баар
  • 3 ш усан сан (нэг нь арлуудтай тэнгисийн булан хэв маягийн джакузигийн хэсэгтэй бассейн, хоёрдох нь хаалттай бассейн, гуравдах нь гүний шумбалтын бассейн)
  • Усан гулгуур
  • СПА-төв «Mangrove Tree»: саун, уурын халуун усны газар, массажны төв, джакузи, гоо сайхны салон
  • Йог болон аэробикийн хичээл дасгал
  • Бялдаржуулах заал
  • Хувцас угаалгын үйлчилгээ
  • Валют солих цэг
  • Брэнд бүтээгдэхүүний цогц дэлгүүрүүд
  • Эмчийн үйлчилгээ (жижүүр эмч)
  • Бизнес-төв
  • Хурал цуглаан албан уулзалт зохион байгуулах 8 заал
  • Автомашины зогсоол

Зочид буудал нь өөрийн гэсэн Jackstraw нэртэй хүнсний ногооны аж ахуйд химийн бордоогүй байгалийн цэвэр хүнсний ногоо тарьдаг бөгөөд эдгээр ногоо нь зочид буудалд бэлтгэгдэж зочдын хүнсний хэрэглээнд шууд очдог юм.

 

СПОРТ

  • Газрын теннисний талбай
  • Ширээний теннис
  • Биллиард
  • Дартс
  • Цахим тоглоомууд
  • Унадаг дугуйны түрээс
  • Усан спортын төрлүүд
  • Гольф-клуб нь зочид буудлаас 3 минут явах зайд байрлана

 

ХООЛЛОЛТ

Ресторанууд:

  • «Cafe» — Европ хоолны ресторан, 07:00-с 22:30 хүртэл нээлттэй, өглөөний цай – өөрөө өөртөө үйлчлэх эсвэл хоолны цэсийн дагуу, үдийн цай ба оройн зоог хоолны цэсийн дагуу үйлчилнэ
  • «Thai Restaurant» — дээд зэрэглэлийн тайланд хоолны ресторан, үдийн цай (11:00– 15:00 хооронд) ба оройн зоог (17:30–22:30 хооронд), хоолны цэсийн дагуу үйлчилнэ
  • «Chinese Restaurant»— хятад ресторан, үдийн цай (11:00– 15:00 хооронд) ба оройн зоог (17:30–22:30 хооронд), хоолны цэсийн дагуу үйлчилнэ
  • “Korean Restaurant”- солонгос ресторан, 11:30-с 02:30 ба 05:30-с 10:30 хүртэл нээлттэй
  • “Sea food Restaurant”-далайн гаралтай бүтээгдэхүүний ресторан, 05:30-с 9:30 хүртэл нээлттэй

Баарнууд:

  • «Lobby Lounge» — коктейль-баар, 11:00-с 24:00 цаг хүртэл нээлттэй, хөнгөн зууш санал болгоно
  • «Cigar House» — дарс, коньяк болон Кубын дээд сортын навчин тамхины маш өргөн сонголттой, 11:00-с 24:00 цаг хүртэл нээлттэй
  • «Pool Bar»— бассейны дэргэдэх баар, пицца ба хөнгөн зууш, 08:00-с 22:00 цаг хүртэл нээлттэй

 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН

  • Хүүхдийн усан сан
  • Усан гулгуур
  • Мини-клуб
  • Хүүхэд асрагчийн үйлчилгээ (хүсэлтээр)

Хүргэлт Феникс нисэх буудлаас 35 км
Алжаал тайлах газрын алслагдсан байдал Явган зугаалгын гудамж руу таксигаар 5 минут, Санья хот хүртэл 20 минут явна
Аяллын зуучийн зөвлөмж Үнэ болон чанарын тохирсон хослол
Интернэт Лобби: үнэ төлбөргүй wi-fi, в өрөөнд: шугаман холболттой – үнэ төлбөргүй
Наран шарлагын газар Элсэн бүрхүүлтэй; борооны шүхэр, дэвсгэр ба биеийн алчуур үнэ төлбөргүй
Урьдчилгаа төлбөр 200$
Экспресс автобус Байхгүй
Дамждаг өрөө 2 Deluxe Garden View Room