海南热带野生动植物园 Hainan Tropical Wildlife Park and Botanical Garden
Тус зоо парк нь Хай Коү хотоос 27 км зайтай бөгөөд Хайнаны халуун орны зоо парк нь Хятадын нэн ховордсон ан амьтадыг шинжлэх ухааны аргаар хамгаалж, үржүүлж, жуулчдад үзүүлж таниулдаг улсын 4А зэрэглэл бүхий, халуун орны эко системийг нэгтгэж жижигрүүлсэн амьтан, ургамалын цогц парк юм. Нийт 100га талбайтай ба 100 гаран төрлийн 3000 гаран амьтан, ховордсон 280 гаран бүлэгт хамаарах 700 гаран төрлийн ургамалтай, нийт талбайн 99% нь ой модоор бүрхэгдсэн парк. 2018 оны 11 сарын 10-нд Сичуан мужаас 5 настай ах дүү хоёр Пандаг онгоцоор Хайнан аралд авчирч анх удаа суурьшуулсан байна.
Үзвэрийн онцлог: Та энд хорвоод хосгүй Арслан Барын эрлийзийг ойрын зайнаас үзэж харах боломжтой. Тус эрлийз амьтан бол энэ зоо паркын Сүпер Од нь юм, яагаад гэвэл арслан бар хоёрын дундаас жирэмслэх магадлал нь 1/100000 хувь байдаг ба гарч ирж буй зулзагын амьдарах магадлал нь 1/500000 хувь байдаг байна. Гэтэл тус зоо паркад эрэгчин арслан эмэгчин бар 2-н дундаас 2005 онд 3 хөөрхөн зулзага гарч эрүүл бойжсон бол 2006 оны 3 сарын 23-ны үүрээр дахин 4 ихэр зулзага гаргаж 4 зулзага гарч 4-үүлээ эрүүл бойжсон рекордыг тогтоосон байна. Та тус паркад зочилж энэхүү хосгүй мутант гэмээр амьтаныг маш ойрын зайнаас ямарч торны хамгаалалтгүйгээр харах боломжтой, арслангийн төрхтэй барнаас том биетэй тус амьтан ямарч саадыг торолгүй ганц харайгаад таныг бариад идчих юм шиг айдсыг танд мэдрүүлнэ.
Үүнээс гадна та автобустайгаа арслангийн хөндийд нэвтэрч амьтаны ертөнц нэвтрүүлгээр зурагтаар хардаг байсан тэр аймшигт арслангуудыг өөрийн нүдээр хажуунаас нь харах боломжтой. Үүний дараа шууд баавгайн хашааруу орж мөн баавгайг ойрын зайнаас харна. Анхааруулхад та эдгээр зэрлэг амьтадыг үзэж байх явцдаа автобусны цонхыг дур мэдэн онгойлгож болохгүйг анхаарах хэрэгтэй. Цаашлаад та автобуснаас буугаад сармагчингуудын хөндийгөөр дамжаад усны үхэр, цөөрөм дүүрэн матар, арслын барын эрлийз, анааш, панда, буга гөрөөс, заан, тэмээ, одой морь, түмэн шувуудын хөндий, цэцэрлэгт хөндий, динозаврын хөндий зэргээр явж олон төрлийн шувуу, ургамалыг үзэж харах боломжтой.
Анхаарах зүйлс:
1. Өөрийн цүнх, утас зэрэг эд зүйлсээ сайтар хамгаалах, сармагчин зэрэг амьтанд булаалгах аюултай. 2. Парк дотор олон өнгийн туг, эсвэл бүрээ бөмбөр авч орж болохгүй, амьтад үргэж цочих аюултай. 3. Өөрийн идэж байгаа зүйлс эсвэл өөр зүйлсийг амьтадруу шидэж хооллох нь амьтадын эрүүл мэндэд муу тул хориглоно. Парк дотор тусгайлан бэлдсэн хоол идэшийг худалдан авч амьтадад өгч болно. 4. Парк дотор амьтадруу юм шидэх, амьтадыг өдөх, айлгах зэрэг үйлдлүүдийг хийж болохгүй. 5. Хүүхдүүдтэй яваа жуулчид хүүхдүүдээ маш сайн анхаарах хэрэгтэй, усны хажууд, налуу газар, амьдатын хашаан дээр авирч тоглох, зургаа даруулах хориотой. 6. Яаралтай хэрэг гарвал талбай хариуцсан хүмүүст шууд мэдэгдэх, эсвэл билет дээр байгаа дугаараар холбогдох.
Тус галт уул нь ойролцоогоор 10 мянган жилийн өмнө дэлбэрч цацагдсан лаавнууд нь цагийн эрхээр хатаж чулуужих явцадаа янз бүрийн хэлбэр дүрс бүхий тогоонууд болон гуу хавцалыг бий болгосон байна. Тус геопарк нь 405.88км2 талбайтай, маш шигүү олон галт уулын тогоотой. Нийт 101 галт уулын тогоо бий.
Галт уул дэлбэрэх үеийн мөн лаавын халуун уур дэлбэрэх үед үүссэн маш олон төрлийн тогтоц бүхий овоолгонуудтай. Маш их тогоонуудтай, мөн хэлбэр дүрс нь олон янз байдаг бөгөөд, хамгийн гол нь маш сайн хадгалагдсан байна. Тус бүс нутаг нь Хятадын Дөрөвдөгч үеийн галт уулын бүсэд харьяалагддаг.
Парк дотор халуун лаав хүйтэн устай мөргөлдөхөд үүссэн халуун уурны дэлбэрэлтээс үүдэлтэй галт уулын тогоонууд их бий.
Элдэв янзын хэлбэр дүрс бүхий галт уулууд, үржил шимтэй хөрс, битүү ногоон ширэнгэн ой, цэнхэр далай, алтан шаргал далайн хөвөө зэрэг улаан, цэнхэр, ногоон, шар өнгөнүүд алаглаад танд байгалийн гоо үзэмжийг та хараад шагшран магтахгүй байхын аргагүй болно.
Үүнээс гадна тус паркын байгалийн үзэмжит газар маш элбэг, ан амьтан шувуудаар баялаг. Одоогийн байдлаар 1200 гаран төрлийн ургамал, 30 гаран төрлийн ам амьтад бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь ховор мөхөхөд дөхсөн амьтад байдаг байна. Уулынхаа бэлээр галт уулаас үүдэлтэй нуур цөөрөм, халуун рашаан, булаг шанд байдаг байна.
Designed by www.m-lab.cc | 2014 - 2019