Меню

FOUR POINTS BY SHERATON


FOUR POINTS BY SHERATON HAINAN SANYA

Зэрэглэл 5* (BB)

Утас.: +86-898-8888-8588

www.fourpoints.com/sanya

ЗОЧИД БУУДАЛ

2012 оны 9 сарын 20-нд нээгдсэн.

Хамгийн тайван амрахыг зорьж буй зочдод зориулсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дээд зэргийн тохилог орчныг бүрдүүлсэн. Зочид буудлын ойролцоо захууд, далдуу модод, хотын соёлын төв байдаг. Зочид буудлын загвар нь барууны хэв маягийг орчин үеийн технологитой хослуулсан.

 

БАЙРШИЛ

Тус зочид буудал нь хотын төвд, Санья нисэх буудлын ойролцоо байрладаг ба нисэх буудлаас 15 минутын зайтай.

 

БАЙР, БАЙГУУЛАМЖ

Тус зочид буудал нь 730 өрөөтэй, нэг байгууламжаас бүрдэнэ.

Өрөөний зэрэглэлүүд:

  • 103 Comfort Room – 40 м2, 7-29 давхар, унтлагын (38 хоёр ортой / 65 нэг том ортой ) + угаалгын өрөө (шүршүүр+онгоц); тагтгүй. Хот руу харсан цонхтой. Багтаамж: 2 насанд хүрэгч+2 хүүхэд. /3 насанд хүрэгч.
  • 119 Comfort Ocean Room – 40 м2, 7-16 давхар, унтлагын (71 хоёр ортой/48 нэг том ортой) + угаалгын өрөө (шүршүүр+онгоц); тагттай. Далай руу харсан. 2 насанд хүрэгч+2 хүүхэд. /3 том хүн.
  • 105 Grand Deluxe Ocean Room – 40 м2, 17-29 давхар, унтлагын (31 хоёр ортой/ 74 нэг том ортой) + угаалгын өрөө (шүршүүр+онгоц); тагттай. Урд талын цонх далай руу харсан. 2 том хүн+2 хүүхэд. /3 насанд хүрэгч. Four Points Suite-тэй холбогдох боломжтой
  • 3 Accessible Room – 40 м2, 17-29 давхар, унтлагын (нэг том ортой) + угаалгын өрөө (шүршүүр+онгоц), 2 том хүн+2 хүүхэд. /эсвэл 3 том хүн
  • 9 Ocean Studio Suite – 49 м2, 17-29 давхар; 1 унтлагын (нэг том ортой)+ угаалгын өрөө (шүршүүр+онгоц). Багтаамж 2 том хүн+2 хүүхэд. /3 том хүн
  • 9 Comfort Ocean Suite – 64 м2, 17-29 давхар; зочны, унтлагын (нэг том ортой) + угаалгын өрөө (шүршүүр+онгоц). Багтаамж 2 том хүн+2 хүүхэд. /3 том хүн
  • 8 Panoramic Suite – 62 м2, 17-29 давхар; зочны, унтлагын (нэг том ортой) + угаалгын өрөө (шүршүүр+онгоц). Багтаамж 2 том хүн+2 хүүхэд. /3 том хүн
  • 10 Grand Deluxe Ocean Suite – 76 м2, 17-29 давхар; зочны, унтлагын (нэг том ортой) + угаалгын өрөө (шүршүүр+онгоц). Кофе чанах сет. Зочдод зориулсан ариун цэврийн өрөөтэй. Багтаамж 2 том хүн+2 хүүхэд/3 том хүн.
  • 3 Four Points Suite – 108 м2, 17-29 давхар; зочны, унтлагын (нэг том ортой) + угаалгын өрөө (шүршүүр+онгоц). Багтаамж 2 том хүн+2 хүүхэд/3 том хүн.
  • 1 Presidential Suite – 178 м2; зочны, унтлагын (нэг том ортой) + угаалгын өрөө (шүршүүр+онгоц). Багтаамж 2 том хүн+ 2 хүүхэд/3 том хүн.
  • Grand Deluxe Ocean View King өрөөтэй холбогдох боломжтой

 

ӨРӨӨНҮҮД

Бүх өрөөнд:

  • агааржуулагч
  • мини-бар
  • 42- инчийн зурагттай
  • Өрөө бүрд Интернэт ашиглах боломжтой – (кабелиар), болон Wi-Fi
  • утас
  • сейф
  • цай, кофе чанагч сет
  • индүү ба индүүний тавиар
  • сэнс, халат, шаахай
  • угаалгын өрөө (шүршүүр+онгоц)
  • 24 цагийн өрөөний үйлчилгээ

  БАРЬЦАА

Хайнан арал дээрх бүх зочид буудалд дахин байрлах боломжтой. Зочид буудлаас хамааран барьцааны хэмжээ харилцан адилгүй байна. Фуж Сангийн хувьд хоногт 1 өрөө 200 юань байна. Нэмэлт үйлчилгээний төлбөрийг зочид буудал нэхэмжлэх эрхтэй. .

Кредит картаар төлбөр төлөх бол хоёр системийг ашиглах боломжтой:

  1. Зочид буудлын дансанд шилжсэн мөнгийг буцаан авч болох боловч таны гарын үсэггүйгээр аливаа гүйлгээ хийгдэхгүй.
  2. Мөнгө таны дансанд байрлаж болно.

Ямар ч тохиолдолд Зочид буудал зөвшөөрөлгүйгээр энэ мөнгийг ашиглах эрхгүй. Мессеж болон мобайл банкны үйлчилгээг ашиглаж болох бөгөөд ингэснээр данснаас хасагдах зарлагыг мэдэхэд хялбар байдаг.

 

Зочид буудлаас гарснаас хойш ажлын 30 хоногт багтаан мөнгийг эргүүлж шилжүүлнэ. /зарим тохиолдолд ажлын ачааллаас шалтгаалан эргэн төлөх хугацаа 6 сар хүртэл үргэлжилдэг ба энэ хугацаанд зочид буудал дээрх мөнгийг ашигладаггүй. /

 

Хэрэв та удаан хүлээхийг хүсэхгүй бол мөнгөө бэлнээр нь авч болно.

 

Дэд бүтэц, тохижилт

  • 3 зоогийн газар, 2 бар
  • 1 нийтийн усан сан (200 кв. М талбайтай); 1 том усан онгоц; 1 хүүхдийн усан сан
  • СПА-төв
  • Валют арилжаа
  • Том, бага хэмжээтэй уулзалт, хурлын танхимуудтай

 

СПОРТ

  • Бялдаржуулах төв
  • Иогоор хичээллэх төв
  • Далайн эрэг дээрх усан спорт

 

ХООЛ ХҮНС

  • Eatery – Өглөөний 6.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл олон үндэсний хоолоор үйлчилдэг гал тогоотой, 6.00-10.30 Швед үндэсний өдөр, оройн хоолтой. 2 давхарт далай руу харсан том цонхтой зоогийн газар байрладаг.
  • China Spice – Хятад зоогийн газар 11.30 – 14.30 хүртэл, 17.30 – 21.30 хүртэл Хятад үндэсний хоолоор үйлчилдэг. 5 давхарт далай руу харсан том цонхтой. Уламжлалт хятад маягаар тохижуулсан, ВИП өрөөнүүдтэй.
  • Saika – Тансаг хоолтой Япон хоолны газар 17.30 – 22.30 цаг хүртэл далайн гаралтай хоолоор үйлчилдэг. 8 давхарт байрладаг. Тайван, тохь тухтай уур амьсгалыг бүрдүүлсэн, 2 хэсгээс бүрддэг.
  • Lobby Lounge Baba – Зочид буудлын 1 давхарт байрлаж, зочдод зууш, ундаа, хоолоор үйлчилдэг, тайван амрах нөхцөлийг бүрдүүлсэн. Бар нь 10.00 – 24.00 цагийн хооронд ажилладаг
  • The Lounge – Энд та бүхэн амттай ундаагаар үйлчлүүлж, дуртай тамхиа татаж, халуун дулаан орчинд алжаалаа тайлах боломжтой. Энэ лоунж нь 29 давхарт байрладаг учир далай болон эргийг бүхэлд нь харах боломжтой. 6:00 – 24:00

 

ХҮҮХДҮҮД

  • Хүүхдийн усан сан
  • Нэмэлт төлбөртэй хүүхэд асрах үйлчилгээ

Шилжүүлэг Фениксийн нисэх буудлаас 15 минут зайтай
Алсын зайн үзвэр үйлчилгээ Үдэшлэг зохион байгуулдаг төв
Заавар, зөвлөгөө өгөх үйлчилгээ Хотын төвд байрладаг. Загварлаг хүмүүст зориулсан орчин үеийн зочид буудал. Дэлгүүр болон ресторанууд руу шууд орох боломжтой
Интернэт Лобби: бүх өрөөнд wi-fi үнэгүй; 80ю/өдөрт
Наран шарлагын газар Зочид буудлын эсрэг талд элсэн талбайтай
Барьцаа 200юань/хоногт/өрөө тус бүр